Чуулганы танилцуулга

22 5.Улсын Их Хурлын 2011 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж батлууллаа. 2.Ажлын хэсгүүдийн хуралдааны талаар 1. Улсын Их Хурлын даргын захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий Ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар ахлан 40 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтээс санал авах ажлыг зохион байгуулж нийслэл, 21 аймгаас 38603 санал бичгээр болон факс, электрон шуудангаар, Төрийн байгуулалтын байнгын хороонд 121 иргэн саналаа шууд бичгээр ирүүлэв. Мөн Улсын Их Хурлын www.parliament.mn вэб сайтын цахим хуудсанд байрлуулсан санал авах зарын дагуу нийт 114 иргэн саналаа ирүүллээ. Саналуудыг нэгтгэхэд 20455 иргэн буюу 52.6% нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай, 18379 иргэн буюу 47.4% нь шаардлагагүй гэж үзсэн байна. Ажлын хэсэг 6 удаа хуралдаж Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Д.Энхбат нарын гишүүдээс боловсруулсан хуулийн төслүүдийг урьдчилан ярилцав. 2.Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг 10 удаа хуралдав. Байнгын хороо нийт 6 удаагийн хуралдаанаараа хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Төслүүдийг бэлтгэхдээ олонхийн буюу мажоритор тогтолцоо, хувь тэнцүүлсэн буюу пропорциональ тогтолцоог зохих түвшинд хослуулсан хэлбэрээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулах шийдэлд хүрэв. Энэ нь Парламентад сонгогчдын төлөөллийг хангаж, төр, иргэний итгэлцлийг бэхжүүлж, Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж ирсэн туршлага, үр дүнгээс үүдсэн зарим шүүмжлэлтэй асуудлуудыг шийдэж, сонгуулийн тогтолцоог төгөлдөржүүлэх томоохон алхам болсон гэж үзэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw