Чуулганы танилцуулга

25 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай”,“Монгол Улсын 2012 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2013-2014 оны төсвийн төсөөллийг батлах тухай”, “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” /2011 оны улсын төсвийн алдагдлыг нөхөх, төрийн албан хаагчид болон иргэдэд олгох орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор/, “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” /ноолуур боловсруулах үйлдвэрийг дэмжих зорилгоор/ Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэн батлууллаа. 2. Олон улсын хэлэлцээрийн төсөл зөвшилцөх, тайлан хэлэлцсэн талаар Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах "Тогтвортой амьжиргаа-II" төслийн нэмэлт санхүүжилт"- ийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах "Дээд боловсролын шинэчлэл төсөл"-ийн зээлийн хэлэлцээрийн төсөл, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 500 сая ам.долларын экспортын зээлийг ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, Хятадын Экспорт-Импорт банкны хооронд байгуулах ерөнхий хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөх асуудлыг Байнгын хороогоор хэлэлцэн санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүллээ. Үндэсний аудитын газрын 2010 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтод ажиллаж байгаа төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, улсын төсвийн орлого бүрдүүлэлтийн байдал, Өмнөговь аймгийн Гашуун сухайтын хилийн боомтын үйл ажиллагаатай ажлыг хэсэг танилцан санал, дүгнэлтээ гарган Засгийн газарт чиглэл өгөөд байна. 3.Бусад ажлын талаар Байнгын хороо Төсвийн тухай хуулийн төслийн талаар уулзалт хэлэлцүүлгийг явуулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийн нээлттэй сонсголыг зохион байгуулсан. Анод, Зоос банктай холбогдуулан гаргасан бондын эргэн төлөлтийн байдал, бондын барьцааны баталгаажуулалт хуульд хэрхэн нийцсэн талаар судлан дүгнэлт гаргах ажлын хэсэг ажиллаж дүгнэлтээ гаргаад байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw