136 Эдүгээ улс орны хэмжээнд хариуцлагыг өндөржүүлэх нь амин чухал зорилт болж байна. Хариуцлагыг эрх зүйн хувьд чангатгах бодлогыг бид тууштай баримтална. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хоосон шаардлага бие биедээ тулгах, далайлган сүрдүүлэх арга барил байж болохгүй. Харин үүргээ яв цав биелүүлдэг, хариуцлагаа ухамсарлан ажилладаг байх нь төрийн албан хаагчдын харилцааны соёл, хэм хэмжээ байх ёстой. Улсын Их Хурлын сүүлийн үед гаргасан хуулиудын шаардлагыг ахадлаа, тийм өндөр байх ёсгүй гэж марган, мэтгэлцэх явдал ч гарч байна. Ард түмэн албан хаагчийн хариуцлагыг шат шатаар өндөржүүлье, хуулийг чандлан сахих ёстой гэдэг. Энэ зарчмаар ажиллах нь салбарын ч, байгууллагын ч, хувь хүн, албан хаагчдын тухайд ч ажил үйлсийг урагшлуулахад ихээхэн ач холбогдолтой байх болно. Нийгэм бүхэлдээ хариуцлагажих ёстой. Сүүлийн жилүүдэд байгалийн гамшиг манай оронд үе үе нүүрлэж, их хэмжээний хохирол учруулах болов. Дэлхийн цаг агаарын дулаарлаас үүдэн учирч болзошгүй ган зуд, цөлжилтийн зэрэгцээ ой хээрийн түймэр, гоц халдварт өвчний тархалт, хорт бодисын нөлөөллөөр газар ус бохирдох, хүн амьтан хордох зэрэг хүний зохисгүй үйл ажиллагааны нөлөөлөл ихсэх хандлагатай боллоо. Энэ байдалд дүгнэлттэй хандаж гамшигтай тэмцэхэд иргэдийг бэлтгэх, төр, аж ахуйн байгууллага, иргэдийн оролцоог хангах зорилгоор Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж гаргав. Улсын Их Хурал улсын 2010 оны төсвийн гүйцэтгэл, эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлав. Мөн 2012 оны төсвийн хүрээний мэдэгдлийг гаргалаа. Засгийн газар 2012 оны төсвийг сайтар бэлтгэн Улсын Их Хуралд хугацаанд нь оруулж ирэх үлдлээ. Энэ хаврын чуулган Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэхэд үлэмж цаг зарцуулав. Хуульд шинээр нэмэлт оруулахаар 145 санал хурааж, төслөө эцэслэн батлуулахаар бэлтгэлээ. Оруулж буй нэмэлт, өөрчлөлт урьдын сонгуулийн үед учирч байсан бэрхшээл, дутагдлыг арилгахад чиглэгдсэн юм. Сонгуулийн тогтолцооны талаар Уëñûí Иõ Хóðàë дахь намын бүлэг, гишүүдийн зарчмын маргаан, мэтгэлцээнээс сонгогчид, Монголын олон нийт, хэвлэл мэдээллийнхэн олон зүйлийг тунгаан авч чадсан байх аа. Маргаантай асуудлын саналын зөрүүг эцсийн эцэст ямар ч парламент санал хурааж, шийддэг зарчимтай. Сонгуулийн хуулийн тогтолцооны асуудлыг намрын чуулганы эхэнд Улсын Их Хуралд оруулж батлуулахаар тохиров. Мөн Үндсэн хуульд орох нэмэлт өөрчлөлтийн талаар ажлын хэсэг санал боловсруулж хэлэлцүүлэгт оруулахаар бэлтгэлээ. Энэ чиглэлээр зарим тандалт судалгаа ч хийгдсэн юм. Цаашдаа Улсын Их Хурал хууль, шийдвэрийг батлан гаргахдаа илүү үндэслэлтэй хандах, иргэдийн санал бодолд тулгуурлах, гүйцэтгэлийг нь хангуулах чиглэлээр ажиллах болно. Хаврын чуулганаар Эрүүл мэндийн тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw