Чуулганы танилцуулга

17 Шинээр батлагдсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-аар Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад сургалтсеминар зохион байгуулав. Байнгын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимтай хамтран “Үндэсний аюулгүй байдал ба хэвлэл мэдээлэл” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, Байнгын хорооны гишүүд идэвхтэй оролцлоо. Байнгын хорооны гишүүд Батлан хамгаалах яамнаас зохион байгуулсан “Цэрэг-стратегийн сургалт”-д оролцож Батлан хамгаалах салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, зэвсэгт хүчний шинэчлэл зэрэг сэдвээр илтгэлүүдийг сонсож, хэлэлцүүлэг хийсэн. Мөн Налайх дүүрэгт байрлах Агаарын довтолгооноос хамгаалах ангийн зэвсэг, техниктэй танилцаж, хээрийн үзүүлэх сургуулилтад оролцжээ. Тус Байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны болон хилийн аймгуудаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдэд “Монгол Улсын хилийн нөхцөл байдал, хил хамгаалалтыг боловсронгуй болгох, хилийг бүсчлэн хамгаалах тухай” танилцуулгыг Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагаас танилцуулж, харилцан санал солилцов. Мөн хил хамгаалах албанд ашиглаж байгаа зэвсэг, техниктэй газар дээр очиж танилцлаа. “Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал” болон Япон Улсын Засгийн газартай байгуулсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, Байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээл"-ийн төслийн хоёр дахь шатны Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан байна. Хоёр. Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хороо Тус Байнгын хороо 9 удаа хуралдаж давхардсан тоогоор 15 асуудал хэлэлцэж 11 санал, дүгнэлт, танилцуулга гаргасан. Энэ хугацаанд ажлын хэсэг нийт 8 удаа хуралдсан байна. Чуулганы хугацаанд тус Байнгын хороонд хандаж иргэд, байгууллагаас 191 албан бичиг, 97 өргөдөл, гомдол ирүүлснийг тухай бүр судалж, хариуг өгчээ. 1. Хууль, тогтоолын төсөл дээр ажилласан mалаар Нийт 8 хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэн батлуулсан байна. Заримыг нь дурдвал: 1. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төсөл батлагдсанаар хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийг үүсгэн байгуулах, зохион байгуулах, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, бараа, түүхий эдийг бэлтгэх, нийлүүлэх, хадгалах,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw