107 мэргэжлийн байгууллагын зохион байгуулах худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, захиалгыг гаргаж, төсөл, арга хэмжээ бүрийн хувьд холбогдох шаардлагатай мэдээлэл, техникийн тодорхойлолт, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийн хамт мэргэжлийн байгууллагад хүргүүлж байх зохицуулалтыг тусгасан. 2. Хуульд захиалагчид шаардлагатай бараа, ажил, үйлчилгээг тодорхой хугацааны туршид, тогтсон үнээр нийлүүлэх нөхцөлийг тодорхойлж гүйцэтгэгчтэй байгуулдаг, олон улсын худалдан авах ажиллагааны нэг хэлбэр болох “ерөнхий гэрээ” гэсэн шинэ зохицуулалтыг бий болгон баталсан. Ерөнхий гэрээний хугацаа 3 хүртэл жил байхаар тогтсоноос гадна худалдан авах ажиллагааны улсын байцаагчийг шинээр бий болгож, түүний бүрэн эрхийг нэмэгдүүлсэн. Тухайлбал: байцаагч нь энэ хуулиар тодорхойлсон журмыг удаа дараа зөрчиж зөрчил гаргасан албан тушаалтнуудыг төрийн албанаас чөлөөлүүлэх тухай дүгнэлт гаргах, гэрээний үүргийг зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн, төлбөр хэтрүүлэн хийгдсэн гэрээг цуцлах эрхтэй байх зэрэг өөрчлөлтийг шинэчлэн зохицууллаа. 3. Төрийн захиргааны төв болон бусад байгууллагад төвлөрсөн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн байдлыг дээшлүүлэх, төвлөрлийг сааруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэн орон нутгийн эрх үүргийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр тухайн орон нутагт хэрэгжих бүх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг ямар нэгэн төсөвт өртөг хамаарахгүйгээр тухайн орон нутгийн засаг захиргааны нэгж дангаараа хэрэгжүүлэх шинэ зохицуулалтыг бий болгон баталлаа. 4. Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн эсхүл төрийн бус байгууллагын 2-оос доошгүй төлөөлөгч, орон нутагт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг оролцуулж байх өөрчлөлтийг тусгалаа. Ийнхүү үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг өргөжүүлснээс гадна тэднийг урамшуулах, үнэлгээний хороо тодорхой шийдвэр гаргадаг байх, тэр шийдвэрийг нь захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан өөрчлөхгүй байх зэрэг хариуцлага хүлээх механизмыг тодорхой болгож хориглосон хязгаарласан зохицуулалтуудыг хуульд нэмж тусган баталсныг тэмдэглэх байна. 5. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тендерийн ил тод байдал, хяналтыг сайжруулах, тендерийн үр өгөөж, чанарыг дээшлүүлэх зорилгоор иргэний нийгмийн болон олон нийтийн бусад мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулж захиалагчийн үйл ажиллагаа, гэрээний биелэлт, чанарт явцын болон гүйцэтгэлийн хяналт, мониторинг аудит хийлгэж байх журам тогтоож мөрдөх шинэ заалтыг тусгасан. 6. Тендер шалгаруулалтыг 45 хоногийн хугацаатай болгож, уг хугацааг зөвхөн нэг удаа 30 хоногоор Төсвийн асуудал эрхэлсэн төв байгууллагын саналыг үндэслэн сунгаж байх өөрчлөлт орууллаа.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw