Чуулганы танилцуулга

20 4. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль; 5. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Зарлигийн зарим заалтыг хүчингүй болгох тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус хэлэлцэн батлуулжээ. 2.Хууль сурталчлах үйл ажиллагааны талаар Орхон аймгийн Боловсрол соёлын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж тухайн байгууллагуудын өнөөгийн байдал болон тулгамдаж буй асуудлуудтай газар дээр нь ажиллаж танилцлаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Эрүүл мэндийн тухай болон Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцүүлэг Орхон, Дархан-Уул аймагт зохион байгуулж, холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, үнэлэлт, дүгнэлт өгсөний дээр Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд шаардлагатай байгаа компьютер томографийн аппаратыг шийдвэрлэх талаар Засгийн газарт үүрэг чиглэл өгч албан бичиг явууллаа. Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах ажлын хүрээнд Төв, Архангай аймгуудад Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж иргэд, албан хаагчдын саналыг авав. 3.Хяналт шалгалтын ажлын талаар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2010 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хорооны хуралдаанд хэлэлцэн тус зөвлөлийн 2010 оны ажлын гүйцэтгэл болон үйл ажиллагааг нь сайжруулах талаар 2008 онд Улсын Их Хурлын гишүүдээс өгсөн үүргийн биелэлтийг шалгах Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Нийслэлийн 7 дүүрэгт болон Орхон, Дархан-Уул аймгуудад ажиллалаа. Хяналт шалгалтын ажлын дүнг Байнгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна. 4.Бусад ажлын талаар 1.Байнгын хороо, Шинжлэх ухааны Академитай хамтран “Нийгмийн салбарын тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга заì” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.Уг хэлэлцүүлэгт оролцсон Улсын Их Хурлын гишүүд, эрдэмтэн судлаачид нийгмийн хамгаалал болон боловсрол, эрүүл мэндийн бодлогын өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт өгч, салбаруудын урт хугацааны хөгжлийн стратеги бодлогыг боловсруулах бэлтгэл ажлыг хангах асуудлыг хэлэлцэн зөвлөмж гаргалаа. 2. НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw