Чуулганы танилцуулга

1 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Албан хэрэгцээнд МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА /2016.04.05-2016.06.23/ УЛААНБААТАР ХОТ 2016 ОН

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 2

3 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà АГУУЛГА УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын даргын хэлсэн үг............................................................ 5 НЭГ. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ................................... 8 ХОЁР. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны мэдээлэл ............ 11 2.2.Байнгын болон дэд хороодын үйл ажиллагааны мэдээлэл ….......... 11 2.3.Эрх зүйн экспертийн албаны гүйцэтгэсэн ажлын мэдээлэл ............. 27 ГУРАВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.1.Хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах ажлын талаар ...................................................................................... 29 3.2.Улсын Их Хурлын гишүүдийн тавьсан асуулга, асуулт ..................... 29 3.3.Нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдын хийсэн мэдээллийн талаар ............................................................................. 30 3.4.Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт өгсөн үүргийн хэрэгжилт ............................................................................................. 30 3.5.Төсвийн хяналт, шинжилгээ................................................................. 31 ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ, СУДАЛГАА, СУРТАЛЧИЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 4.1.Мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагаа………………………….... 43 4.2.Улсын Их Хуралд иргэд, сонгогчдоос ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт ............................................................................................... 45 4.3.Мэдээллийн технологи, техник ашиглалтын мэдээ............................ 46 4.4.Судалгаа, мэдээлэл лавлагаа.............................................................. 48 ТАВ.УЛСЫН ИХ ХУРЛЫН ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА 5.1.Дотоодод хэрэгжүүлсэн арга хэмжээ................................................... 50 5.2.Гадаадад хэрэгжүүлсэн арга хэмжээ................................................... 50 ЗУРГАА.ХАВСРАЛТУУД Хавсралт 1. Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын жагсаалт ................................... 52 Хавсралт 2. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд .......... 57 Хавсралт 3. Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ……………........... 71 А)Төрийн байгуулалтын болон хууль зүйн чиглэлээр 1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга ………………………………………………………………………...... 73 2. Прокурорын байгууллагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга ........................................................................................................ 76

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 4 3. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга ............................................................................ 76 4. Хууль сахиулах ажиллагааны тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ............................. 78 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн танилцуулга ................. 80 6. Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга ...... 92 7. Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон холбогдох бусад Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга .................... 93 Б)Эдийн засгийн чиглэлээр 1. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ….................................. 95 В)Нийгэм, боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр 1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга................. 97 Г)Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн чиглэлээр 1. Органик хүнсний тухай хуулийн танилцуулга................................................ 99 2. Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга .................... 101 3. Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын танилцуулга... 102 4. Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга .............................................................. 105 Д)Аюулгүй байдал, Олон улсын гэрээ, конвенцтэй холбоотой 1. “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга ................................................................... 106 2. “Хөгжлийн хамтын ажиллагааны тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга ............................................................................ 108 3. “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга ................................................ 109 4. “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга ........................ 110 5. Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг Захиргааны Онцгой Бүс Хонконгийн Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга ........................................................................................ 111 Хавсралт 4.Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаатай холбоотой статистик мэдээ............................ 112 Хавсралт 5.Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гүйцэтгэсэн судалгааны ажлын жагсаалт ......... 125

5 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД 2016 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ Улсын Их Хурлын эрхэм гишүүд, Хүндэт зочид оо, Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулган эхэлж байна. Энэ чуулган энэ Улсын Их Хурлын бүрэн эрхийн сүүлчийн чуулган гэдгээрээ онцлогтой юм. Энэ удаагийн чуулганаар: Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын 2015 оны санхүүгийн нэгдсэн тайлан зэрэг хуулийн дагуу хэлэлцэх ёстой асуудлаас гадна өмнөх чуулганы төгсгөлд баталсан хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд бүгдээрээ, мөн хэлэлцүүлэгт байгаа бусад бүх асуудлууд үргэлжлүүлэн хэлэлцэгдэнэ. Ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын гишүүд тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзан, Улсын Их Хурлын намрын чуулганы үйл ажиллагааны үр дүнгийн тухай тайлагнаж, харилцан мэдээлэл солилцож ажиллалаа. Миний бие Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул aймаг, мөн хүн ам ихтэй 3 суманд очиж уулзалт хийлээ. Эдгээр орон нутгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж, бүтээн байгуулалттай танилцан, Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийн талаар болон улс орны нийгэм эдийн засгийн байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл хийлээ. Одоогоос яг нэг жилийн өмнө энэ танхимд Улсын Их Хурлын чуулганы нээлт дээр Тавантолгойн орд ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсын эрх ашигт нийцээгүй тухай, энэ гэрээг Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын дарга, дэд дарга нар нэгдсэн байр суурьтайгаар энэ асуудалд хариуцлагатай хандсан. Улсын Их Хурлын Ажлын хэсэг гэрээнүүдийг шалган дүгнэлт гаргасан. Тавантолгойн ордыг ашиглах компани санхүүгийн хүнд байдалд орсон бөгөөд хөрөнгө оруулалтыг хийх боломжгүй байсан нь Улсын Их Хурлын Ажлын хэсгийн дүгнэлтээр болон энэ компани зээлийн төлбөрөө хийх чадваргүй болсноо саяхан зарласнаар батлагдаж байна. “ММС” болон “Энержи Ресурс” компани нь Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нэрийн дор олон улсын банк санхүүгийн байгууллагад тавьсан өөрсдийн их хэмжээний өрийг хаах зорилготой болохыг Улсын Их Хурлын Ажлын хэсэг илрүүлсэн. Компанийнхаа өрийг төрийн өмчийн ашигт малтмалын ордоор хаах санаархлыг Улсын Их Хурал хэзээ ч зөвшөөрөхгүй. Тавантолгойн ордыг ашиглах “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын 2,5 сая иргэн, дотоодын 553 аж ахуйн нэгжийн хувьцааг үнэгүйдүүлсэн, тэдний ашиг сонирхол, эрх ашгийг зөрчсөн гэрээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг дахин хэлье. Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах энэхүү хууль зөрчсөн гэрээг зогсоогоогүй бол ард түмний өмч болон Тавантолгойн орд өнөөдөр Кэйманы арлын офшор бүс дэх “ММС” компани болон түүний охин компани “Энержи ресурс” компанийн өрийн төлбөрт гадны компанид бүрэн шилжих байлаа. Энэ бүхнээс харахад Улсын Их Хурлын шийдвэр нэг жилийн цаадахыг харж чадсан, улмаар хэдэн арван жилийн дараах Монголын эрх ашгийг дээдэлсэн шийдвэр гаргаж чадсан байна.

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 6 Тавантолгойн нүүрсний ордыг Монгол Улс цаашид хэрхэн ашиглах вэ гэсэн асуулт зүй ёсоор гарна. Тавантолгойн нүүрсний орд бол коксжих нүүрс, чулуун нүүрс аль алиныг нь агуулсан дэлхийд ховорт тооцогдох том орд юм. Тавантолгойн ордын коксжих нүүрсийг бид дэлхийн зах зээлийн үнээр борлуулна. Үүний тулд Ухаа худаг-Гашуунсухайт, Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замыг барьж дуусгах шаардлагатай. Харин Тавантолгойн ордын чулуун нүүрсийг байгалийн хий болон хувиргаж Улаанбаатарыг утаагүй түлшээр хангах, мөн үлдсэн хэсгийг нь хуванцар эдлэлийн үндсэн түүхий эд болгон Япон болон бусад зах зээлд экспортлохоор холбогдох талуудтай хэлэлцэж байна. Эдгээр арга замууд нь Тавантолгойн ордыг Монголын иргэдэд хамгийн үр өгөөжтэйгээр ашиглах бодит, ойрын ирээдүй юм. Эдийн засгийн бодлогодоо эргэлт хийж буй энэ цаг үед Засгийн газрын өр, зээлийн тухай сэдэв олон нийтийн анхаарлыг татаж байна. ОУВС-ын статистикийн аргачлалаар манай улсын гадаад өр 2015 оны байдлаар 20 гаруй тэрбум ам.долларт хүрчээ. 2012 оныг хүртэлх С.Баяр, Сү.Батболд нарын Засгийн газрын үед 9.936 тэрбум ам.долларын зээл, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед 9.924 тэрбум ам.долларын зээл авсан байна. 2008 оноос хойш эрх барьсан намуудын Засгийн газар үндсэндээ адил хэмжээний зээл авчээ. Монгол Улсын Засгийн газар дааж давшгүй өрөнд баригдсан мэт буруу ойлголт зарим хүмүүст байна. Манай улсын өр байж болох түвшнээс хэтэрсэн эсэхийг дүгнэхдээ дор хаяж дараах хүчин зүйлсийг авч үзэх ёстой. Нэгдүгээрт, бусад улсын үзүүлэлттэй харьцуулах шаардлагатай. ДНБ-д Засгийн газрын өрийн эзлэх хувиар манайхаас илүү өртэй олон арван хөгжилтэй болон хөгжиж буй орнууд байна. Хоёрдугаарт, Засгийн газрын зээлийг улс орны ирээдүйн эдийн засгийн өсөлттэй холбож авч үзэх ёстой. Өөрөөр хэлбэл, бид эдийн засгийнхаа өсөлтийг хангаж чадвал ДНБ-д эзлэх Засгийн газрын зээлийн хувь ойрын ирээдүйд түргэн буурах боломжтой. Сүүлийн жилүүдэд Засгийн газрын зээлээр дэд бүтэц, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбартаа хийсэн хөрөнгө оруулалт огцом өссөн нь эдийн засгийн ойрын ирээдүйн өсөлтийн нэгэн чухал эх үүсвэр болно. Мөн, дан ганц Оюутолгойн төсөл гэхэд л манай ДНБ-ийг 30 хувиар өсгөх тооцоо бий. Намаараа талцаж, аль нь илүү зээл авсан тухай маргалдаж суух нь утга учиргүй. Бид урд нь авсан зээлээ нийгмийн халамжид зориулан, идэж уугаад дуусгасан нь үнэн. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ огцом унасан сүүлийн жилүүдэд эдийн засгаа өөд нь татахын тулд ухаан зарж ажиллахыг нөхцөл байдал биднээс шаардаж буй. Урд өмнөх алдаандаа дүгнэлт хийж, эдийн засгаа олон тулгууртай болгохоос өөр замгүй гэдгийг цаг үе бидэнд хүчээр ухааруулж байна. Хэдхэн хоногийн өмнө Монголын эдийн засгийн чуулган 7 дахь жилдээ болж өнгөрлөө. Энэ чуулганы үеэр төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг хамруулсан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг явуулж Монголын эдийн засгийн өнгөрсөн, одоо, ирээдүйг шүүн хэлэлцлээ. Миний бие уг чуулганд оролцож эдийн засгийн цаашдын бодлогын талаарх саналаа илэрхийлсэн. Эдийн засгаа уул уурхайн хэт хамаарлаас ангижруулж, манай улсын эдийн засгийн суурь болсон хөдөө аж ахуйн салбартаа ойрын хугацаанд онцгойлон хүч тавихын зэрэгцээ үйлдвэржилт, тэр дотроо боловсруулах үйлдвэрийн хөгжлөө идэвхжүүлэх бодлого явуулсны эхний үр дүн чамлахааргүй түвшинд байгаа тухай дурдаж, энэхүү сайн эхлэлийг улам эрчимжүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэсэн. Сүүлийн 4 жилд Засгийн газар бондын зээлийг дэд бүтэц, хөдөө аж ахуй, аж үйлдвэрээ өөд нь татахад голлон зарцуулсан. Энэ бодлого ч зохих үр дүнгээ өгч байна. Тухайлбал, өнгөрсөн жилийн дунд үеэс эхлэн хөдөлмөрийн зах зээлийн уналт саарсаар, улмаар өсөлт ажиглагдаж эхэллээ. Сүүлийн 2 сарын туршид шинээр ажилд орсон хүний тоо өмнөх оны мөн үеэс даруй 60 хувиар өссөн нь тун чухал шинж тэмдэг юм. Энэ бол манай орны хувьд сүүлийн үед АНУ-ын хөдөлмөрийн зах зээл дээр үүсэж буй эерэг үзүүлэлттэй дүйцэхүйц хэмжээний үзэгдэл мөн.

7 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Халамжийн бодлого идэвхтэй явуулж байсан өмнөх жилүүдэд ажил хийх хүсэлтэй хүний тоо илт цөөрсөн бол ипотекийн зээлийг нэвтрүүлсний үр дүнд иргэд, ялангуяа залуучуудын дунд ажил хөдөлмөр идэвхтэй эрхлэх сэдэл өндөр болсон гэж бизнес эрхлэгчид дүгнэж байна. Ипотек нь ажил эрхлэлтийг шууд дэмжихээс гадна ажиллагсдын тогтвортой ажиллах, бүтээмжээ дээшлүүлэхийн төлөө хичээх сэдлийг өдөөж буйгаараа нийгмийн хувьд гүнзгий ач холбогдолтой юм. Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг идэвхтэй хөгжүүлэх эхлэлийн амжилттай тавьж эхэллээ. Орон нутагт томилолтоор ажиллах хугацаандаа Тавантолгойн нүүрсэнд биш, таван хошуу малдаа найдаж хөгжицгөөе хэмээн малчиддаа, хөдөө аж ахуйн салбарынхандаа уриаллаа. Манай улсын хүн амын дийлэнхийнх нь амь амьжиргаа хөдөө аж ахуйн салбартай нягт холбоотой. Ийм том салбарынхаа хөгжилд онцгойлон анхаарах нь манай дундаж давхаргын орлогыг нэмэгдүүлснээр дотоодын зах зээлийг хөгжүүлж, улмаар хуримтлал үүсгэн, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж, экспортыг тэлэх боломж олгоно. Уул уурхайн салбарын бодлогоо тал бүрээс нь нухацтай хэлэлцэн, нарийвчлан тооцоолж, хариуцлагатайгаар хэрэгжүүлэх нь чухал. Дэлхийд хамгийн томд тооцогдох Оюу толгой төслийг бид хэрэгжүүлж байна. Дор хаяж 100 жилийн настай гэж мэргэжилтнүүдийн үнэлдэг энэ төслийн 2 дугаар үе эхэлсэн нь манай эдийн засагт ойрын хугацаанд жинтэй нөлөө үзүүлнэ. Олон жилийн туршид орхигдуулж ирсэн хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг дэмжсэн бодлогын сууриа тавьж чадсан өнөөгийн амжилт дээрээ суурилан цаашид хүчтэй анхаарах нэг чиглэл бол манай компаниудын, бизнесменүүдийн менежментийн чадварыг дээшлүүлэх явдал юм. Энэ ажлыг үндэсний хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар өргөн хүрээнд идэвхтэй хэрэгжүүлэх шаардлагатай. Эдийн засгаа олон тулгууртай болгох чиглэлд улс төрийн намууд идэвхтэй хамтран ажиллаж, өнөөгийн бодлогыг улам боловсронгуй болгож, эрчимтэй хэрэгжүүлэхийг уриалж байна. Эрхэм гишүүд ээ, Энэ жил Монгол Улсад дэлхийн 50 гаруй орны 4000 гаруй төр, засгийн өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцохоор нийслэл Улаанбаатар хотноо хуран чуулах гэж байна. Энэхүү уулзалтын эхлэл болох Ази Европын орнуудын парламентын хамтын ажиллагааны уулзалт буюу АSEP энэ сарын 21-22-ны өдрүүдэд Төрийн ордонд болно. АСЕМ-ийн дээд түвшний уулзалт нь улс төр, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг хэлэлцэн хоёр тивийн харилцааг ойртуулан бэхжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Энэхүү чухал уулзалтыг бид эх орондоо амжилттай зохион байгуулж чадна гэж найдаж байна. Ингэснээр Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, манай улс гадаад бодлогын үзэл баримтлалынхаа хүрээнд дэлхийн олон оронтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж нээгдэх бөгөөд мөн эх орноо сурталчлах чухал алхам болно. Улсын Их Хурлын гишүүд Та бүхнийг чуулганыхаа үйл ажиллагаанд идэвхтэй, бүтээлчээр оролцоно гэж найдаж байна. Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы хуралдааныг нээснийг мэдэгдье.

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 8 НЭГ. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ Монгол Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулган ажлын 34 өдөр үргэлжилж энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаан 19 удаа, Байнгын болон дэд хорооны хуралдаан давхардсан тоогоор 40 удаа хуралдаж, Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай 2016 оны 27 дугаар тогтоол, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан хуваарьт тусгасан асуудлыг хэлэлцэж, бие даасан хууль 12, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 99, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 5, гэрээ, конвенц соёрхон батлах тухай хууль 4, Улсын Их Хурлын 20 тогтоолыг баталсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл, журам болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч, бусад оролцогч, өмгөөлөгч, мөрдөгч, прокурор, шүүхийн чиг үүрэг, эрх хэмжээг нарийвчлан зохицуулсан. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүний халдашгүй байх эрхийг хангах, хэргийн бодит үнэнийг тогтоох, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэх үндэслэл, нөхцөл, журмыг тогтоож, боловсронгуй болгоход чиглэсэн зохицуулалтыг хуулийн шинэчилсэн найруулгад тусгалаа. Хууль сахиулах ажиллагааны тухай хуулиар нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, зөрчил шалган шийдвэрлэх зорилгоор явуулах хууль сахиулах ажиллагааны үндэслэл, журмыг тогтоох, дээрх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах асуудлыг зохицуулсан болно. Тухайлбал, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор хүн хуулийн этгээдэд шаардлага тавих, баримт бичгийг шалгах, тээврийн хэрэгслийг зогсоож шалгах, согтуурсан, мансуурсан байдлыг шалгах, орон байр, бусад газарт нэвтрэн орох, гамшиг, хорио цээрийн дэглэм тогтоосон үед нийтийн хэв журам сахиулах, жагсаал, цуглааныг албадан тараах зэрэг хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллага, албан тушаалтны нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр явуулах ажиллагааны үндэслэл, хууль сахиулах ажиллагаанд нэг бүрийн тусгай хэрэгсэл, олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх үндэслэл, журам, тэдгээрийг хэрэглэх субьектийг нарийвчлан тусгасан. Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулиар энгийн хатуу хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулах, ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, булшлах болон цацраг идэвхтэйгээс бусад хий, шингэн, хатуу төлөвтэй аюултай хог хаягдлыг савлах, түр хадгалах, тээвэрлэх, хадгалах, цуглуулах, дахин боловсруулах, устгах, экспортлох болон аюултай хог хаягдлыг импортлох, хил дамжуулан тээвэрлэхийг хориглохтой холбогдсон харилцааг зохицуулсан. Цаашид хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагаанд технологийн шинэчлэл хийх, аюултай хог хаягдлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргаар устгах, барилгын хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, дахин ашиглах, сэргээн ашиглах үйлдвэрлэлийг дэмжих, урамшуулах замаар хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж байгалийн нөөц, баялгийг хэмнэх, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, иргэдийн хог хаягдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хуулийг шинэчлэн найруулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль/шинэчилсэн найруулга/-иар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тогтолцоо, зохион байгуулалт, чиг үүргийг оновчтой болгон,

9 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл журмыг нарийвчлан тогтоосны хамт ял, албадлагын арга хэмжээг ялгамжтай, үр нөлөөтэй эдлүүлэх нөхцлийг бүрдүүлэх, иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг хувийн өмчит хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх, Захиргааны шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх, хорих ангийг нээлттэй, хаалттай хэлбэрт шилжүүлэн, хорих ялыг хувь хүний онцлогт тохируулан ялгамжтай эдлүүлэх, хоригдол хооронд үүсэх сөрөг хандлагыг багасгах, төлбөр авагчдын эрхийг хамгаалах, төлбөрийг шуурхай шилжүүлэхэд чиглэсэн шинэлэг зохицуулалтыг бий болголоо. Органик хүнсний тухай хуулиар үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид органик хүнс үйлдвэрлэж, баталгаажуулах, бүртгүүлэх, тусгайлсан шошготойгоор гадаад, дотоодын зах зээлд гаргах харилцааны эрх зүйн үндсийг шинээр тодорхойллоо. Орцын 90 болон түүнээс дээш хувь нь органик найрлагатай хүнс, тэжээл, бордоог Монгол Улсад органик бүтээгдэхүүнд тооцохоор хуульчилсан ба органик үйлдвэрлэл эрхлэхэд баримтлах зарчим, тавигдах шаардлага, баталгаажуулалтын байгууллагын эрх, үүргийг нарийвчлан тодорхойллоо. Ингэснээр хүн амын хүнсний хангамжийн чанар, тэжээллэг чанар дээшилж, малчид, тариаланчдын орлого нэмэгдэх, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн суурь тавигдах, ногоон эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, экспортын бүтээгдэхүүн нэмэгдэх ач холбогдолтой. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрлийг тодорхойлж, төрөл тус бүрээр магадлан итгэмжлэлийг хийх, зөвшөөрөл олгох, хяналт тавих системийг боловсронгуй болгох, эмнэлгийн мэргэжилтнийг тасралтгүй сургах, мэргэшүүлэх асуудлыг хуульчлан тусгасны хамт нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн засаглалыг сайжруулах, бие даасан байдлыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, клиник, түргэн тусламжийн төвтэй гэрээ байгуулах замаар ажил, үйлчилгээг гүйцэтгүүлж, санхүүжүүжилтийг төсвөөс олгох эрх зүйн орчныг бүрдүүллээ. Ингэснээр өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагын хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг дэмжих, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зохистой харьцааг хангахад чухал нөлөө үзүүлэх болно. Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Улсын Их Хурлын сонгуулийг олонхийн /мажоритар/ тогтолцоогоор, Улсын Их Хурлын 76 гишүүнийг тус бүр нэг мандаттай 76 тойргоос сонгохоор тогтоолоо. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан энэхүү өөрчлөлтийг хийсэн. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолоор газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэхтэй холбогдсон багц асуудлаар Засгийн газарт үүрэг өгөгдлөө. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах төлөвлөлт, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хяналт үнэлгээ, мониторингийн ажлыг өргөжүүлэх, барилга байгууламжийн чанарыг шалгах, паспортжуулах, аюулгүй байдлын үзүүлэлтийг тодорхойлох, шалгах, дүгнэлт гаргах лабораторийг ажиллуулах, улсын болон байгууллага, аж ахуйн нэгжийн нөөцийн удирдлага, чадавхыг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, иргэд, олон нийтийн байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх арга хэмжээг авах болно. “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийг байгуулсан бөгөөд Засгийн газар бүсийн хэмжээ, зааг, мал эмнэлгийн хяналтын цэгийн үйл ажиллагаа, тариалангийн технологи болон холбогдох бусад журмыг тогтоож, харьяалах төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлэх юм. Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Хөдөө аж ахуйн “Халх гол”

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 10 чөлөөт бүс байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 75 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Тогтоол батлагдсанаар Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсэд малын бүртгэлжүүлэлт, шилжилт хөдөлгөөнийг болон мал эмнэлгийн хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлж, тариалалтыг хөрсний элэгдэл, эвдрэл багатай технологиор хийх, хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан малын болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэх юм. Үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолоор Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2015 оны үндсэн чиглэлд Үндэсний аудитын газраас хийсэн гүйцэтгэлийн аудитын дүгнэлтийг ханган биелүүлэх, үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээг эх үүсвэр, хүрэх үр дүнтэй нь холбон төлөвлөх, дотоод хяналтыг сайжруулах, хяналт, үнэлгээ хийх ажлыг чанар, үр дүнтэй болгох чиглэлээр тодорхой үүрэг даалгаврыг Засгийн газарт өглөө. ХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

11 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà ХОЁР. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тухай мэдээлэл Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулган 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуустал ажлын 34 өдөр үргэлжилсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан 4 дүгээр сард 10 удаа 47 цаг 33 минут, 5 дугаар сард 9 удаа 32 цаг 07 минут нийт 19 удаа, 79 цаг 40 минут хуралдсан бөгөөд давхардсан тоогоор 79 асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргасан байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төсөл болон Ерөнхий сайдын мэдээлэл, Улсын Их Хурлын гишүүдийн асуулгын хариуг сонсохтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс хууль санаачлагч, ажлын хэсгийн гишүүдэд 440 удаа асуулт тавьж, хариулт авчээ. Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү /37/, Ж.Батзандан /25/, Б.Бат-Эрдэнэ /34/ Ц.Даваасүрэн /20/, Д.Лүндээжанцан /39/, Ё.Отгонбаяр /20/ нар хамгийн олон удаа асуулт тавьсан байна. Улсын Их Хурлын гишүүд 188 удаа, 12 цаг 05 минут үг хэлснээс Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү /33/, Д.Лүндээжанцан /27/, С.Дэмбэрэл /28/, Ж.Батзандан /38/, Д.Оюунхорол /30/, Х.Тэмүүжин /33/, Ё.Отгонбаяр /24/, Г.Уянга /23/, Б.Бат-Эрдэнэ /32/, Н.Энхболд /26/, Д.Тэрбишдагва /44/ нар хамгийн олон минут үг хэлжээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2 удаа, Шадар сайд Ц.Оюунбаатар “Хүүхдийн эндэгдэл, улаанбурхан өвчний талаар”, Сангийн сайд Б.Болор Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн өмнөх “Монгол Улсын эдийн засаг, санхүү төсвийн төлөв байдлын талаар” мэдээллийг тус тус хийсэн ба Улсын Их Хурлын гишүүдийн Засгийн газарт тавьсан 6 асуулгын хариуг сонссон байна. Чуулганы хугацаанд Байнгын хороодын 37 удаагийн, 73 цаг 29 минутын хуралдааны явцын талаар 634 хуудас гар тэмдэглэл хөтөлж, 1365 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг, Дэд хороодын 3 удаагийн, 5 цаг 32 минутын хуралдааны явцын талаар 7 хуудас гар тэмдэглэл хөтөлж, 101 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс тус тус буулгасан. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдааны явцын талаар нийт 487 хуудас гар тэмдэглэлийг хөтөлж, 1459 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс буулгажээ. ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭЛТЭС 2.2.Байнгын болон дэд хороодын үйл ажиллагааны мэдээлэл Улсын Их Хурлын Байнгын болон дэд хороод 2016 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд давхардсан тоогоор 40 удаа хуралдаж, 120 хууль, 20 тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны 18 тогтоол баталж, төслийн талаар 95 санал, дүгнэлт, 13 танилцуулга, 1973 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн нэгдсэн хуралдаанд оруулан шийдвэрлүүлжээ. Байнгын хорооны 17 ажлын хэсэг 146 удаа хуралдаж, төслүүдийн талаар болон хяналт шалгалтын ажлын дүнг хэлэлцэн зохих шийдвэр гаргажээ. Байнгын хороо, түр хороо, дэд хороо иргэд, байгууллагаас ирүүлсэн 627 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу хянаж, зохих журмын дагуу шийдвэрлэж хариуг өгсөн байна.

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 12 Нэг.АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРОО 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо тайлангийн хугацаанд 8 удаа хуралдаж, хуулийн төсөл 25, тогтоолын төсөл 3, Олон улсын гэрээ конвенцийг зөвшилцөх асуудал 9, Байнгын хорооны тогтоолын төсөл 4, харьяа байгууллагын тайлан 1-ийг тус тус хэлэлцэж, Байнгын хорооны хуралдаанаас чиглэл, үүрэг өгсөн тэмдэглэл 9-ийг гаргасан бөгөөд хэлэлцүүлгийн шатанд 13 хуулийн төсөл байна. Байнгын хорооны хуралдааны дараалал 8-ыг боловсруулан ажлын алба Байнгын хорооны дарга, гишүүдэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж ажилласан. Байнгын хорооны хуралдаанаас 31 санал, дүгнэлт, 5 танилцуулга, 90 зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэж Байнгын хорооны болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Олон улсын гэрээ конвенцийг зөвшилцсөн асуудлаар 9 санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлсэн. Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 3 ажлын хэсэг нийт 10 удаа, 20 цаг хуралдсан. Ажлын хэсгийн хуралдааны тоймыг тухай бүр дотоод сүлжээнд оруулж, батлагдсан хууль, тогтоолын 5 танилцуулгыг бэлтгэсэн. Байнгын хороонд хуваарилсан хууль, тогтоолын төслийн эх хувиуд, санал дүгнэлт болон Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яамнаас ирүүлсэн холбогдох материалуудыг цахим парламентын /intra.parliament.mn/, хөдөлгөөнт төхөөрөмжид суурилсан my parliament аппликейшн /ipad/-д цаг хугацаанд нь тогтмол оруулж ирсэн. Тусгай хяналтын дэд хороо 2 удаа 3 цаг хуралдав. Тайлангийн хугацаанд 11 албан бичгийг хүлээн авч, 7 албан тоотыг явуулж, 6 асуудлаар шийдвэр гаргасан байна. Байнгын хорооны хуралдаанаар дараах Олон улсын гэрээ, конвенцийн төслийг хэлэлцэн зөвшилцөв: 1.Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай; 2.Ашигласан түлшний болон цацраг идэвхит хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай; 3.Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протокол; 4.Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол; 5.Уур амьсгалын өөрчлөлт НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийн төсөл; 6.Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭкспортИмпортын банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төсөл; 7.Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийн төсөл; 8.Монгол Улсын Засгийн Газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Экспортыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл;. Байнгын хороогоор хэлэлцсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн талаар: 1.”Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр /соёрхон батлах/ 2.Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох” төсөл /соёрхон батлах/ 3.”Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төсөл /соёрхон батлах/

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw