Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 90 Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас цагаатгасан шүүхийн шийдвэрийг хянан үзэх, түүнчлэн ял шийтгэгдсэн хүн, хуулийн этгээдэд хүндрүүлсэн ялтай хуулийг хэрэглэх шаардлагатай болсон бол Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шинэ нөхцөл байдал илэрснээс хойш нэг жил өнгөрөөгүй бол гүйцэтгэж боллх ба хэрэв ял шийтгэгдсэн хүний эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байвал хугацаагаар хязгаарлахгүй. Дөчин нэгдүгээр бүлэг: Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай болон олон улсын бусад гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаад улсын нутаг дэвсгэрт Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай хүсэлт гаргах, мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай гадаад улсын эрх бүхий байгууллагын хүсэлтийг биелүүлэх журмыг хуульчилсан. Дөчин хоёрдугаар бүлэг: Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа гадаад улсад гарсан Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авах, Гадаад улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн буюу ял шийтгүүлсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг шилжүүлэн өгөх, давхар харьяалалтай болон харьяалалгүй хүнийг шилжүүлэн өгөх, дээрх хүмүүсийг шилжүүлэн өгөхсөөс татгалзах, эд зүйл бусад нотлох баримтыг шилжүүлэх асуудлыг хууль, олон улсын гэрээ, хэлэлцээрт заасны дагуу шийдвэрлэх журмыг хуульчилсан. Дөчин гуравдугаар бүлэг: Монгол Улсын шүүхээр хорих ял шийтгүүлсэн хүнийг харьяат улсад нь шилжүүлэн өгөх, түүнчлэн гадаад улсын шүүхээр хорих ял шийтгүүлсэн Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авах, өгөхөөс татгалзах асуудлыг тухайн улстай байгуулсан хоёр талт болон Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу гүйцэтгэх журмыг хуульчилсан. Дөчин дөрөвдүгээр бүлэг: Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах хүсэлт гаргах үндэслэл, түүнийг шийдвэрлэх журмыг хуульчилсан. Дөчин тавдугаар бүлэг: Хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга баталсантай холбогдуулан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Арбитрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын батлан хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Терроризмтой тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хохирогчид нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw