Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 50 • Парламентын хуралдааны дэгийг хэрхэн тогтоодог талаарх бусад орнуудын туршлага • Парламентын гишүүдэд зориулсан сургалтын хөтөлбөр, түүний зохион байгуулалтын талаар бусад орнуудын туршлага • Парламентын нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдааныг телевиз, радиогоор шууд дамжуулан нэвтрүүлдэг эсэх талаарх бусад орнуудын туршлага СУДАЛГААНЫ ХЭЛТЭС ТАВ.УЛСЫН ИХ ХУРЛЫН ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА УЛСЫН ИХ ХУРЛЫН ГАДААД ХАРИЛЦАА УИХ-ын 2016 оны хаврын чуулганы завсарлагааны үеэр УИХ-ын гишүүд 17 удаа /давхардсан тоогоор/ гадаадад явсан байна. УИХ-ын даргын захирамж 14, ЕНБД-ын захирамж 10 гарч, албан бичиг 60, факс 32, ноот 7, урилга 4, УИХ-ын даргаас гадаадад 5 албан бичиг явуулсан байна. Дотоодод: 1. Бүгд Найрамдах Индонез Улсын парламент дахь Индонез-Монголын парламентын бүлгийн дарга Мохаммад Хатта тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны 2 дугаар сарын 21-нээс 26-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлав. 2. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабхагийн дарга хатагтай Сумитра Махажан тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны 4 дүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. 3. Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Сенатын танхимын дарга Пьетро Грассо тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны 4 дүгээр сарын 20-ноос 23-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. 4. Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт /АСЕМ/-ын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг 2016 оны 4 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав. 5. Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын Ардчилалын түншлэл хөтөлбөрийн дарга, Конгрессын гишүүн Питер Роскам тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны 5 дугаар сарын 28наас 29-ний өдрүүдэд Монгол Улсад айлчлав. Гадаадад: 1. Улсын Их Хурлын гишүүн С.Оюун 2016 оны 2 дугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд Кени Улсын Найроби хотноо зохиогдсон НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Байнгын төлөөлөгчдийн нээлттэй хорооны хурлыг даргалав. 2. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Британийн парламентын бүлгийн дарга Р.Амаржаргал, Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нар 2016 оны 2 дугаар сарын 20-ноос 28-ны өдрүүдэд ИБУИНВУ-ын парламентад айлчлав. 3. Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ 2016 оны 2 дугаар сарын 20-ноос 26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсын нийгмийн хамгааллын салбар, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл, цахим картын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлав. 4. Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан Канад
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw