Чуулганы танилцуулга

25 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 1/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /дагалдсан хууль 30/; 2/Хууль сахиулах ажиллагааны тухай хууль /дагалдсан хууль 37/; 3/Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /дагалдсан хууль 7/; 4/Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /дагалдсан хууль 8/; 5/Прокурорын байгууллагын тухай хууль /дагалдсан хууль 4/; 6/Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль /дагалдсан хууль 5/; 7/Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль; 8/Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай. Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцсэн. Үүнд: 1/Yндсэн хуулийн цэцийн 2016 оны 03, 04, 05 дугаар дүгнэлтийн тухай; 2/Авлигатай тэмцэх газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал; 3/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай хэлэлцэж, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн; 4/Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн; 5//Үндсэн хуулийн цэцийн дунд болон их суудлын хуралдаанд оролцох Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилох тухай асуудал. 2.Бусад ажлын талаар Байнгын хороонд байгууллага, аж ахуйн нэгжээс 50 албан бичиг, иргэдээс 10 өргөдөл ирж, асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж, хариуг өгсөн болно. Байнгын хорооноос 45 албан бичиг явуулав. Үндсэн хуулийн цэцэд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай Улсын Их Хурлын даргын захирамжийн төсөл 3-ыг боловсруулан албажууллаа. Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 5 ажлын хэсэг 27 удаа хуралдаж, төслүүдийн талаар хэлэлцэн, зохих шийдвэр гаргажээ. Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төслийн талаархи хэлэлцүүлгийг 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдөр Төрийн ордонд Хууль зүйн яамтай хамтран зохион байгуулсан. Мөн Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран Баянхонгор аймагт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулав. 3. Хүний эрхийн дэд хороо Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, Ё.Отгонбаяр, Х.Тэмүүжин нар 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон түүний харьяа Цагдан хорих 461 дүгээр анги, Төв аймаг дахь Цагдан хорих байр болон Тахарын ерөнхий газарт ажиллав. Хүний эрхийн дэд хороо 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон бусад хуулийн төслүүдэд хүний эрхийг хангаж байгаад дүгнэлт хийх тухай асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг хийсэн.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw