99 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Г)Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр ОРГАНИК ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Органик хүнсний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Органик хүнсний үйлдвэрлэл нь хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг бий болгох, хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулж экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нийгэм эдийн засгийн ач холбогдолтой. Дэлхийн цаг агаарын өөрчлөлтийн олон улсын хорооноос улс орнуудын Засгийн газарт органик үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлэхийг уриалсны дагуу дэлхийн чиг хандлага органик үйлдвэрлэлд шилжиж, органик хүнс, бүтээгдэхүүний борлуулалт жил бүр өсөж 80 гаруй улсад органик үйлдвэрлэлийн эрх зүйн орчин бүрдсэн. Түүнчлэн Хүнсний тухай хуулийн 16.4-т “Органик хүнстэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.” гэж, Улсын Их Хурлын 2015 оны 104 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-д “шим тэжээллэг органик хүнсний нэр төрлийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай органик нэрийн /брэнд/ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих...” гэж тус тус заасан нь төслийг батлах практик болон эрх зүйн үндэслэл болсон. Органик хүнсний тухай хууль нь “Нийтлэг үндэслэл”, “Органик үйлдвэрлэл”, “Органик хүнсний баталгаажуулалт, шошгололт, бүртгэл” “ Бусад” гэсэн 4 бүлэг, 14 зүйлтэй бөгөөд дараахь харилцааг зохицуулахаар хуульчилсан. Үүнд: • Хяналтын байгууллагад бүртгэлтэй, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид органик үйлдвэрлэлд шилжих, малчид, тариаланчид органик хүнс, тэжээл, бордоо үйлдвэрлэх нь сайн дурын байх; • Органик үйлдвэрлэл эрхлэх хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид, малчид, тариаланчид нь а) Монгол Улсын эрх бүхий байгууллагаар итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага, б) Монгол Улсад бүртгэлтэй, гадаад улсын итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага, в) үйлдвэрлэгч, хэрэглэгч болон бусад талууд хамтран баталгаажуулах оролцооны баталгаажуулалтын байгууллагын аль нэгэнд хүсэлтээ гаргаж, хүнсний бүтээгдэхүүнээ баталгаажуулж, “органик” болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх эрхтэй болох бөгөөд баталгаажуулалтын зардлыг үйлдвэрлэгч өөрөө хариуцах; • Орцын 90 болон түүнээс дээш хувь нь органик найрлагатай хүнс, тэжээл, бордоог Монгол Улсад органикт тооцож, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, “органик”, “байгалийн цэвэр” “байгалийн гаралтай цэвэр” гэсэн үг монгол болон гадаад хэлээр бичигдэх; • Органик үйлдвэрлэл эрхлэх болон хүнс үйлдвэрлэхэд баримтлах журам, хэрэглэх бодисын жагсаалт, органик хүнсний орц найрлагыг тооцох аргачлал, хамтын оролцооны баталгаажуулалтын байгууллагад тавигдах шаардлага, баталгаажуулалт хийх журам, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэрэглэх журмыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах; • Органик үйлдвэрлэлийн зарчим, үйлдвэрлэл эрхлэхэд тавигдах шаардлага, үйлдвэр эрхлэгчийн болон баталгаажуулалтын байгууллагын эрх үүргийг зааж, хуулиар хориглосон зүйл ашигласан, органик тэмдэг, тэмдэглээг хуурамчаар хэрэглэсэн, баталгаажуулалтыг хуурамчаар хийсэн бол хариуцлага хүлээлгэх; • Органик үйлдвэрлэлд дор дурдсан зүйл ашиглахыг хориглосон. Үүнд: − хуулиар зөвшөөрөгдсөнөөс өөр бодис;
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw