Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 110 “ХИЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ БҮС НУТГИЙН ТӨСӨЛ”-ИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр урьдчилан зөвшилцсөний дагуу Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Төслийн зорилго: Монгол Улсын хилийн боомтуудын нэвтрэх хүчин чадлыг сайжруулах, худалдаа хийх ажиллагааг хялбаршуулах цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангахад оршино. Төслийн бүрэлдэхүүн хэсгүүд: 1.Хилийн боомтын дэд бүтцийг сайжруулах. Замын-Үүд, Алтанбулаг, Бичигтийн боомтууд (гаалийн хяналтын бүс)-ын нэвтрэх хүчин чадлыг сайжруулах зорилгоор Хилийн боомтуудын найдвартай, тогтвортой үйл ажиллагааг хангах үүднээс барилга, байгууламж шинээр барих, засварлах, дэд бүтцийг сайжруулах, эрчим хүчний эх үүсвэрийг шийдвэрлэх, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах, хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн ажлуудыг хийж гүйцэтгэнэ. 2.Гаалийн үйлчилгээний автоматжуулсан мэдээллийн системийг шинэчлэх. Гаалийн гадаад худалдаанд оролцогч төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээллийн системийг холбох боломж бүхий цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлж суурь портал системийг хөгжүүлнэ. Мөн ачаалал бүхий хилийн боомтуудыг өндөр хурдтай сүлжээнд холбоно. 3.Засгийн газраас хэрэгжүүлж буй мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрүүд болон гадаад худалдааны цахим нэг цонхны системийн хоорондын уялдааг хангахад дэмжлэг үзүүлнэ. Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим засаглал хөтөлбөр, шилэн данс, цахим гарын үсэг зэрэг төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг цахим нэг цонхны үйлчилгээ төсөлтэй уялдуулах, түүнчлэн гадаад худалдаанд оролцогч талуудаас бүрдсэн цахим нэг цонх байгуулах ажлын хэсгүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ. Төслийн санхүүжилт: (сая ам.доллар) Эх үүсвэр Хэмжээ Эзлэх хувь Азийн Хөгжлийн Банк 27.00 92.88% Үүнд: АХБ-ны хөнгөлөлттэй зээл 27.00 Монгол Улсын Засгийн газар 2.07 7.12% Нийт 29.07 100.0% Хүрэх үр дүн: Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Замын-Үүд, Алтанбулаг, Бичигтийн боомтын дэд бүтэц, үйл ажиллагаа сайжирч, найдвартай, тогтвортой ажиллах орчин, боломж бүрдэх ба гадаад худалдааны цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх суурь системийг хөгжүүлж, бэлтгэл ажил хийгдсэн байна. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх П.Наранбат Утас: 262718, 91992256
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw