Чуулганы танилцуулга

89 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Гучин есдүгээр бүлэг: Хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах, түүнийг хүлээн авах, шийдвэрлэх, хяналтын шатны шүүхийн эрх хэмжээ, шүүхийн шийдвэрийг залруулах, шүүхийн шийдвэрт гомдол гаргах, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан түүний шийдвэрийн талаар хуульчилсан. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт ял шийтгүүлсэн этгээд, цагаатгагдсан хүн, хуулийн этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, Улсын ерөнхий прокурор, эсхүл түүний томилсон прокурор давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болно. Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх ба хугацааг Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн нь шүүгчийн саналыг харгалзан нэг удаа сунгаж болно. Хяналтын шатны шүүх нь анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянана. Хяналтын шатны шүүх анхан шатны болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол тухайн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах, ял шийтгүүлсэн этгээдэд холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрхтэй. Хяналтын шатны шүүхийн шийдвэр хууль зөрчсөн гэж үзвэл энэ хуулийн 39.1 дүгээр зүйлд заасан этгээд уг шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр дүгнэлт гаргана. Ерөнхий шүүгчийн дүгнэлтэд хэрэг шийдвэрлэсэн байдал, хууль зөрчсөн үндэслэлийг тусгасан байна. Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан: Хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцсон шүүх бүрэлдэхүүний хоёр шүүгч тусгай санал гаргасан, эсхүл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргасан, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн бол хэргийг 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэх ба хуралдааныг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч даргална. Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс гадна Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн дөрөвний гурваас доошгүй нь оролцсоноор хүчинтэйд тооцогдох ба хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсэх асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн оролцсон Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна. Дөчдүгээр бүлэг: Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл, шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх болон Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хуульчилсан. Шинээр илэрсэн нөхцөл байдлын тухай гомдол, хүсэлтийг прокурор хүлээн авч хуульд заасан үндэслэлийн аль нэг нь байвал прокурор шинэ нөхцөл байдал илэрсэн гэж үзэж хэрэг үүсгэх тухай тогтоол гаргаж, энэ тухай хэргийн оролцогчид мэдэгдэж, Шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгахыг мөрдөгчид даалгана.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw