73 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр, эрүүгийн эрх зүйн шинэтгэл, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын шинэчлэл, нийгмийн харилцааны өөрчлөлттэй уялдаж боловсруулсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай /Шинэчилсэн найруулга/, Хууль сахиулах ажиллагааны тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-иудын төсөлтэй хамт Монгол Улсын Засгийн газраас санаачилсан Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурал хэлэлцэж, 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр баталлаа. Прокурорын байгууллагын тухай хууль нь 8 бүлэг, 46 зүйлтэй бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, прокурорын байгууллагын тухай хууль тогтоомж, прокурор, прокурорын байгууллагын үйл ажиллагааны зарчмыг тодорхойлсон. Прокурорын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцохдоо хуулийг дээдлэж хүний эрх, эрх чөлөө, нийтийн эрх ашгийг хамгаалах эрхэм зорилго бүхий, хараат бус, бие даасан, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага бөгөөд прокурор, прокурорын байгууллага үйл ажиллагаандаа -хуульд захирагдаж хуулийг нэг мөр хэрэгжүүлэх; -хүний эрх, эрх чөлөөг хангах, нийтийн эрх ашгийг хамгаалах; -төвлөрсөн удирдлагатай байх; -хараат бус, бие даасан байх; -ил тод, нээлттэй байх зарчмуудыг баримталахаар хуульчилсан. Хоёрдугаар бүлэгт прокурорын байгууллагын тогтолцоог Улсын ерөнхий прокурорын газар, аймаг, нийслэлийн прокурорын газар, сум буюу сум дундын, дүүргийн прокурорын газраас бүрдэхээр тодорхойлж, прокурорын хяналтын ажлын онцлогийг харгалзан дагнасан прокурорын газар байгуулж болохоор заасан. Аймаг, нийслэл, дагнасан болон сум буюу сум дундын, дүүргийн прокурорын газрыг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, ажлын шаардлагыг харгалзан Улсын ерөнхий прокурорын саналаар Монгол Улсын Их Хурал байгуулна. Улсын ерөнхий прокурорын газрын дэргэд прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх алба, эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлах, прокурорыг мэргэшүүлэх сургалт, судалгааны нэгж байна. “Прокурорын байгууллагын бүрэлдэхүүн” гэсэн Гуравдугаар бүлэгт прокурор, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчид тавигдах шаардлага, тэдгээрийг томилох, дэвшүүлэх, эсхүл бууруулан томилох, сэлгүүлэн ажиллуулах, прокурорын тангараг, прокурорын байгууллагын албан тушаалын бүрэлдэхүүн, прокурорын зэрэг дэв, мэргэшлийн зэрэг, прокурорын байгууллагын ажилтанд тавигдах шаардлага, сонгон шалгаруулах, ажиллах журамтай холбогдсон зохицуулалтыг тусгасан. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч, хуульчийн мэргэжлээр 3-аас доошгүй жил, эсхүл прокурорын туслах ажилтнаар 2-оос доошгүй жил ажилласан, ял шийтгүүлж байгаагүй, мэргэжлийн болон ажил хэргийн шаардлага хангасан, хорин таван насанд хүрсэн Монгол Улсын иргэнийг прокуророор, прокуророор 5-аас доошгүй
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw