Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 28 мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар хууль зүйн зөвлөмж гаргах журам”-ын дагуу хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн анхдагч болон хуулийн шинэчилсэн найруулгын нийт 14 төсөлд зөвлөмж гаргалаа. Хууль зүйн зөвлөмжид хуулийн зөрчил, эрх зүйн хийдэл, давхардалыг арилгах, зохицуулалтыг боловсронгуй болгохтой холбогдсон нийт 140 саналыг тусгасан ба ахлах зөвлөхүүд холбогдох Байнгын хорооноос байгуулагдсан төслийн ажлын хэсгийн хуралдаанд оролцож гаргасан зөвлөмж, саналаа танилцуулан, тодорхой саналуудыг ажлын хэсгийн саналд тусгуулан ажиллалаа. 4.Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн 3 хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэх Улсын Их Хурлын даргын захирамжийн 3 төсөл, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжийн 3 төсөл боловсруулсан. Түүнчлэн хууль зүйн тайлбар 2, лавлагаа 3, бэлтгэсэн Байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналын томъёолол 190-г тус тус боловсруулан гаргалаа. 5.Дотоод сүлжээ болон эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn сайтад шинээр 133 хууль, 49 тогтоолыг файлаар оруулж өөрчлөлт хөдөлгөөнийг хийж, Тамгын газрын хууль тогтоомжийн санд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 44, Монгол Улсын Засгийн газрын тогтоол 263, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гурвыг тус тус шинээр нэмж оруулж, шинээр хэвлэгдсэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 23 дугаарыг хүлээн авч хяналтын хувь бүрдүүлж, 59 удаа хууль тогтоомжийн лавлагаа гаргалаа. ЭРХ ЗҮЙН ЭКСПЕРТИЙН АЛБА

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw