Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 76 ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурал хэлэлцэж 2016 оны 05 дугаар сарын 19ний өдөр баталлаа. 12 жилийн дараа шинэчлэгдэн батлагдаж байгаа энэ хууль нь Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудтай нягт уялдаатайгаар хуульчлагдсан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилж эхэлнэ. Ингэснээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн цогц тогтолцоо бүрдэж байгаа юм. Энэ хууль 6 бүлэг, 48 зүйлтэй. Нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомж, хуулийн үйлчлэлд хамаарах хүн, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зарчим, хуулийн нэр томьёоны тодорхойлолт, гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхийг хориглох, хохирогчийн эрхийг хангах талаархи зохицуулалтыг тусгасан. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирогчдын дийлэнх хэсэг нь хуулийн хамгаалалтын гадна үлдэж байсныг өөрчлөн хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөж гэр бүлийн гишүүдээс гадна тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүн, өмнө нь хамт амьдарч байсан, эсхүл хамтран амьдраагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй хүмүүсийг нэмж хамруулсан. Энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүн нөгөө хүнийхээ сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн эрх, эрх чөлөөг Эрүүгийн хууль, энэ хуульд заасан хэлбэрээр зөрчихийг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж тодорхойлж, түүний хэлбэр болох бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн тодорхойлолтыг тус бүрд өгсөн. Хоёрдугаар бүлэгт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаархи төрийн байгууллага Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, хууль зүйн, нийгмийн хамгааллын, боловсролын, соёл, урлагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, прокурорын байгууллага болон аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын, түүнчлэн төрийн бус байгууллагын чиг үүргийг тус тус хуульчилсан Засаг захиргааны анхан шатны нэгж болох сум, хороонд Засаг дарга, цагдаагийн ажилтан, нийгмийн ажилтан, өрхийн эмч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн Хамтарсан баг ажиллана. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бодлого, зохицуулалтыг хууль зүйн сайдаар ахлуулсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хариуцаж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах, салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуульчлагдсан. “Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээ” гэсэн Гуравдугаар бүлэгт гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх зохицуулалтыг сум, багийн Засаг дарга, эмч, бүх шатны боловсролын байгууллагын багш, нийгмийн ажилтан, бусад төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, алба хаагч нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдсэн бол цагдаагийн байгууллагад мэдээлэх үүрэгтэй байхаар хуульчилсан. Цагдаагийн байгууллагагын хүлээх үүрэгт тухайн орон нутгийн хүн амын тоог харгалзан цагдаагийн байгууллагын бүтцэд цагдаагийн мэргэшсэн албан хаагчдаас бүрдсэн нэгж байхаар зохицуулалт оруулж хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн талаархи бүртгэл хөтлөх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж ашиглах, мэдээллийг хүлээн авч, шаардлагатай тусламж, зөвлөгөө өгөх, холбон зуучлах 24 цагийн утас ажиллуулах зэрэг шинэ зохицуулалтыг хуульчилж өгсөн. Дөрөвдүгээр бүлэгт хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, эцэг эх, асран хамгаалагчаас
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw