83 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà шалгах нууц ажиллагаа, эрэн сурвалжлах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох болон хууль зөрчиж, эрүү шүүлт тулгаж авсан нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх заалтуудыг тусгалаа. Прокурор, шүүхийн зөвшөөрөл, хяналтын доор хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох ба нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааны арга, хэрэгсэл, эх сурвалж нууц байх зохицуулалтыг орууллаа. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй. Арван зургадугаар бүлэг: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тусгасан. Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрч хүсэлт гаргасан нөхцөлд хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр тусгаж, энэхүү ажиллагааны явцад яллагдагчийн эдлэх эрх, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний хууль зүйн үр дагаврыг яллагдагчид танилцуулах шаардлагыг тусгалаа. Яллагдагчийн хүсэлтийг хүлээн авсан прокурор түүнд оногдуулах ял, хэрэглэх албадлагын арга хэмжээний талаар бичсэн саналыг яллагдагчид танилцуулж зөвшөөрвөл гарын үсэг зуруулан хэргийг даруй шүүхэд шилжүүлнэ. Шүүх хэргийг хүлээн авч тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно. Мөн Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдын эд хөрөнгийг хулгайлах зэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 16 төрлийн гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан. Мөрдөгч яллагдагчаар татах тогтоол танилцуулсан даруй, эсхүл нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулж прокурорт шилжүүлнэ. Прокурор 24 цагийн дотор хянаж шүүхэд шилжүүлэх ба шүүх 72 цагийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ. Арван долдугаар бүлэг: Өсвөр насны яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх журам, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах нийтлэг шаардлага, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх журмыг хуульчилсан. Өсвөр насны хүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, шийдвэр гаргахад түүний хууль ёсны эрх ашгийг хангахад анхаарч, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас шуурхай богино хугацаанд явуулах боломжийг шүүх хангаж ажиллахаар заасан. Арван наймдугаар бүлэг: Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, сэтгэцийн эмгэг, эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүн гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн өвчнөөр өвчилсний улмаас хэрэг хариуцах чадваргүй болсон яллагдагч, шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээ хийлгэх, хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хуульчилсан. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацааг ялын хугацаанд оруулж тооцно. Арван ёсдүгээр бүлэг: Хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хуулийн этгээдийн эрх үүрэг, хуулийн этгээдийг төлөөлөх хууль ёсны төлөөлөгч томилох журмыг хуульчилсан. Хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтны, эсхүл хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдэл хийсэн хүний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамт явагдана. Хорьдугаар бүлэг: Хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хадгалах, хамгаалах, хүргүүлэх, шийдвэрлэх, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааны журмыг хуульчилсан. Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг шүүхийн зөвшөөрөлтэйгөөр гүйцэтгэнэ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw