85 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Хорин зургадугаар бүлэг: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжилгээ хийлгэх журам, шинжилгээг заавал хийлгэх, шинжээчийн болон шинжилгээ хийх үе дэх оролцогчдийн эрх, шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх, шинжилгээг ижил, эсхүл өөр өөр мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн багаар хийлгэх, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах журмыг хуульчилсан. Мөрдөгч шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болох ба магадлагаа гаргах явцад шинжилгээний объектын шинж чанар өөрчлөгдөх, устах, гэмтэхээр бол шинжээч томилно. Хорин долдугаар бүлэг: Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл үйлдэх, түүнийг танилцуулах, мөрдөн шалгах ажиллагааг гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэх журмыг заасан. Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлийг тухайн ажиллагаа дуусмагц, эсхүл дууссаны дараа тухайн ажиллагаанд оролцсон хүнд даруй танилцуулж, гарын үсэг зуруулна. Мөрдөгч тодорхой ажиллагааг эхлэхийн өмнө дуу-дүрсний бичлэг хийх талаар оролцогчид мэдэгдэж, бичлэгийг ямар зорилгоор ашиглах талаар танилцуулна. Хорин наймдугаар бүлэг: Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт явуулах ерөнхий нөхцөл болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяалал, хугацаа сунгах журам, эрүүгийн хэргийг нэгтгэх тусгаарлах, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын нууцлал, хориглох зүйлийг заасан. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг шуурхай, бүрэн гүйцэд явуулахын тулд гэмт хэрэг илэрсэн болон оролцогчийн олонхи байгаа газар, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжид хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг тогтоох, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хугацааг сунгах эсэх асуудлыг прокурор шийдвэрлэнэ. Хэд хэдэн яллагдагч нэг буюу хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж, хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хүний нэр төр, алдар хүндийг гутаах, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах, эрүүдэн шүүх шинжтэй арга хэрэглэх, мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүй болон нууцаар явуулахаас бусад тохиолдолд шөнийн цагаар явуулах, бусдыг зөрчил, гэмт хэрэгт хатгахыг хориглоно. Хорин есдүгээр бүлэг: Хэрэг бүртгэлтийн ажиллагаа, иргэн хуулийн этгээд албан тушаалтан гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл гаргах түүнийг хүлээн авах, гэмт хэргийн талаархи мэдээллийг төлбөртэй авах, хэргээ илчлэн мэдээлсэн этгээдийг мэдээллийг хүлээн авах болон гомдол мэдээллийг хүлээн авч шалгаж шийдвэрлэх, харьяаллын дагуу шилжүүлэх, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, хугацаа сунгах, хэргийг хаах үндэслэл журмуудыг тогтоож өгсөн. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг амаар, эсхүл бичгээр гаргаж болно. Биечлэн, эсхүл холбоо, мэдээллийн хэрэгсэл ашиглан гаргасан гомдлыг тэмдэглэл үйлдэж хүлээн авна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгуулага гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа, завдсан, эсхүл үйлдсэн тухай, эрэн сурвалжлагдаж байгаа хүн, эд зүйл, тээврийн хэрэгсэл, баримт бичгийн тухай мэдээллийг төлбөртэй авахаар нийтэд зарлаж болох ба мэдээллийн төлбөрийн үнэлгээний жишгийг Улсын ерөнхий прокурор, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. Мөрдөгчөөс гадна дараахь эрх бүхий албан тушаалтан гомдол, мэдээллийн дагуу үзлэг хийх, шинжилгээнд зориулж дээж, хурууны хээ, ул мөрний хэв авах, мэдүүлэг авах, хэрэгт ач холбогдол бүхий тээврийн хэрэгсэл, мөнгө, эд зүйлийг хурааж авахад хөрөнгийг битүүмжлэх зэрэг хойшлуулшгүй ажиллагаа явуулж, прокурорт даруй шилжүүлнэ:
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw