Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 92 ШҮҮХ БАЙГУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААРХИ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн нэг, хоёр дахь хэсгийн 1-8 дахь заалт, 2 дугаар зүйлийн нэг, хоёр дахь хэсгийн 1, 2, 4 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэн 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэн бөгөөд улмаар Шүүх байгуулах тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах шаардлага үүссэний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, баталлаа. Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон “Шүүгчийн орон тоог шинэчилэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлыг тогтоолыг баталсан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиас бусад хууль, тогтоолыг 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар давж заалдах шатны 19 шүүх нь 26 болох бөгөөд нийслэл хот, Дархан-Уул, Орхон аймаг нь тус бүр эрүү, иргэний дагнасан давж заалдах шатны шүүхтэй байх бөгөөд бусад аймагт аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүх байгуулж, шүүн таслах ажлын төрлөөр хэрэг маргааныг хянан шийдвэрлэх эрүү, иргэний танхимтай байх, хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй нөхцөлд адил шатны өөр шүүхийн шүүгчийг томилон шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг хангахаар хуульчилан заасан. Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур дүүрэг нь тус бүр эрүү, иргэний дагнасан шүүхтэй байх бөгөөд Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрийг харьяалах Багахангай, Налайх дүүргийн эрүү, иргэний дагнасан шүүхийг байгуулна. Өөрөөр хэлбэл, дүүргийн Иргэний 8 шүүх, дүүргийн Эрүүгийн 8 шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан шүүхийг байгуулахаар байна. “Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлыг тогтоолд зааснаар аймаг, нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 25 шүүхэд 25 ерөнхий шүүгч, 118 шүүгч, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 1 ерөнхий шүүгч, 15 шүүгчийн орон тоотой байх, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 8 шүүхэд 8 ерөнхий шүүгч, 88 шүүгч, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 8 шүүхэд 8 ерөнхий шүүгч, 74 шүүгч, Захиргааны хэргийн анхан шатны 22 шүүхэд 22 ерөнхий шүүгч, 82 шүүгч, сум дундын Иргэний хэргийн анхан шатны 21 шүүхэд 21 ерөнхий шүүгч, 99 шүүгч, сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 21 шүүхэд 21 ерөнхий шүүгч, 72 шүүгч, сум дундын 8 шүүхэд 8 ерөнхий шүүгч, 31 шүүгчийн орон тоотой байхаар давж заалдах болон анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоог тогтоогоод байна. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх П.Сайнзориг Утас: 263526, 88110079

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw