111 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ОНЦГОЙ БҮС ХОНКОНГИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ГЭРЭЭГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр урьдчилан зөвшилцсөний дагуу Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын гэрээ”-г Монгол Улсын Их Хурлын чуулганы 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж соёрхон баталлаа. Олон улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжихийн хэрээр улс хооронд иргэдийн шилжилт хөдөлгөөн улам нэмэгдэж, тэдгээрийн гадаад улсад гэмт хэрэгт холбогдох, түүнчлэн гадаадад хорих ял эдлэх иргэдийн тоо өсөн нэмэгдсээр байна. Үүнтэй холбогдуулан эрүүгийн эрх зүйн салбарт олон улсын түвшинд хамтран ажиллах зайлшгүй шаардлага үүсэж байна. Монгол Улс 2008 онд нэгдэн орсон Нэгдсэн Үндэстний байгууллагын Онц ноцтой зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх конвенцийн 17 дугаар зүйл болон 2005 онд нэгдэн орсон Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 45 дугаар зүйлд оролцогч улсууд нь ялтан шилжүүлэх асуудлыг хоёр талт болон олон талт хэлэлцээр буюу тохиролцоо байгуулах журмаар шийдэж болохоор заасан нь эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улс 9 улстай ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан гэрээг байгуулсан (Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Канад Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Куба Улс болон Бүгд Найрамдах Энэтхэг Улс). Эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс Монголын тал 2012 онд ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулахыг санал болгон төслөө хүргүүлсэн бөгөөд Хонконгийн тал саналыг дэмжиж төслийг эцэслэн тохиролцсон. Хууль зүйн сайдын 2016 оны 02 дугаар сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд хийсэн айлчлалын үеэр хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан. Энэхүү хэлэлцээр нь нийт 12 зүйлтэй бөгөөд уг хэлэлцээрээр харилцах байгууллага, ялтан шилжүүлэх нөхцөл, шилжүүлэхэд шаардлагатай баримт бичиг, ялтны зөвшөөрөл, ялтныг шилжүүлэх болон шийтгэх тогтоолыг гүйцэтгэх, ялтанд уучлал, өршөөл үзүүлэх асуудлыг зохицуулсан. Хууль нь 1 зүйлтэй бөгөөд тус зүйлд гэрээг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлсний дагуу соёрхон батлах тухай тусгасан. Хуулийг баталснаар хэлэлцээр хүчин төгөлдөр болох нөхцөл бүрдэж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд ял эдэлж буй монгол иргэдийг өөрийн улсад ял эдлүүлэхээр шилжүүлэн авах, Монгол Улсад ял эдэлж буй хонконгийн иргэдийг шилжүүлэх эрх зүйн үндэс бүрдэнэ. Ингэснээр эх орондоо хорих ял эдэлж өөрийн хэл, соёл, шашин шүтлэг адил, гэр бүл, найз нөхөддөө ойр орчин, нөхцөлд ял эдлэх боломж бүрдэх юм. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх П.Наранбат Утас: 262718, 91992256
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw