Чуулганы танилцуулга

27 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà болон холбогдох байгууллагуудад чиглэл өгөх УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, батлуулах ажлыг зохион байгууллаа. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооноос тайлантай холбогдуулан гаргах шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, Санхүүгийн зохицуулах хорооны цаашдын үйл ажиллагаанд чиглэл болгох асуудлаар Байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулж, Байнгын хорооны хуралдаанд оруулахаар бэлтгээд байгаа болно. Хаврын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо Бүртгэл, статистикийн ерөнхий газарт Үндэсний тооцооны мэдээллийн тогтолцоо, мэдээлэл гаргаж байгаа байдал, Монголбанкинд 2015 оны мөнгөний бодлогын хэрэгжилт, инфляцийн өсөлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцах уулзалт, ярилцлагыг тус тус зохион байгуулав. 3. Бусад ажлын талаар Тайлант хугацаанд Байнгын хороонд хандаж төрийн болон төрийн бусад байгууллага, хуулийн этгээд, иргэдээс нийт 30 гаруй албан бичиг ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэн, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүллээ. Мөн хугацаанд Байнгын хорооноос Засгийн газар, яам, газар, байгууллагад нийт 28 гаруй албан бичиг хүргүүллээ. Ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хувийн хэрэг 2 нэгж, хуралдааны тэмдэглэл 2 нэгж, албан бичиг 2 нэгж, хяналт, шалгалт хийсэн ажлын тайлан 1 нэгж, нийт 7 нэгжийг тус тус бүрдүүлж, архивт хүлээлгэн өгөөд байна. 2.3.ЭРХ ЗҮЙН ЭКСПЕРТИЙН АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Эрх зүйн экспертийн алба нь хууль санаачлагчийн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хууль, тогтоолын төслийн бүрдэл хянах, төслийн эцсийн найруулгыг хянах, өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн талаар хууль зүйн зөвлөмж гаргах, Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд тайлбар гаргахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн нэгдсэн сан бүрдүүлэх, ангилах үндсэн чиг үүргийн хүрээнд дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэлээ. Үүнд: 1.Хууль санаачлагчийн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн нийт 65 хууль, тогтоолын /60 хууль, 5 тогтоол/ бүрдлийг Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу хянаж, Тамгын газрын удирдлагад танилцуулсан бөгөөд 3 хууль, 1 тогтоолыг энэ хуульд заасан шаардлагыг хангуулахаар хууль санаачлагчид албан бичгээр буцаасан. 2.Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 27 дугаар захирамжаар баталсан “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулга хянах журам”-ын дагуу 120 хууль, Улсын Их Хурлын 20 тогтоолын эцсийн найруулгыг хянан тухайн хууль, тогтоолын агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр нэр томьёо, үг хэллэгийг жигдлэх, найруулгын болон дэс дараалал, бүтцийн зэрэг хууль зүйн техникийн шинжтэй засварыг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулан Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа дуусмагц баталсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг холбогдох байгууллагуудад хүргүүллээ. 3.Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 220 дугаар захирамжаар баталсан “Улсын Их Хуралд өргөн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw