Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 106 Д)Аюулгүй байдал, Олон улсын гэрээ, конвенцитэй холбоотой “ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, М.Батчимэг, З.Баянсэлэнгэ, Ц.Баярсайхан, С.Дэмбэрэл, Я.Санжмятав, Я.Содбаатар, О.Содбилэг, Ж.Энхбаяр нарын өргөн мэдүүлсэн “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, баталсан. Нэг.Улсын Их Хурлын тогтоолын тухай “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолд Гамшгаас хамгаалах тухай хуулийн биелэлтийг хангах, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар дараахь арга хэмжээг хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Үүнд: 1/газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулах, хамтын ажиллагааг хангах чиглэлээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 2/Монгол орны болон Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт, цаашдын төлөв байдал, аюулын үнэлгээний судалгаа болон мониторингийн ажлыг өргөжүүлж эрчимжүүлэх, томоохон хот, суурин газрын газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг хийж гүйцэтгэх; 3/газар хөдлөлтөөс хамгаалах арга хэмжээг хот төлөвлөлтийн бодлогод тусгаж хэрэгжүүлэх, төвлөрлийг сааруулж, суурьшлын бүс, дагуул хотыг газар хөдлөлтийн эрсдэл багатай бүс рүү төлөвлөж хөгжүүлэх арга хэмжээг авах; 4/ 3 дахь хэсгийг хэрэгжүүлэх хүрээнд Төрийн ордонд байрладаг байгууллагуудыг шилжүүлэн байрлуулах саналыг боловсруулж 2016 оны 4 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах; 5/орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлыг шалгаж, барилга байгууламжийг паспортжуулах ажлыг 2017 онд багтаан дуусгах, газар хөдлөлтөд тэсвэргүй барилгыг буулгаж шинээр барих, ашиглах боломжтой барилгын судалгааг гаргаж, тэдгээрийг үе шаттайгаар бэхэлж хүчитгэх ажлыг зохион байгуулах; 6/барилга байгууламжийн хийц, бүтээц, эдлэхүүн, материал, түүхий эдийн бат бэх чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийг тодорхойлох, техник технологийг туршин шалгаж, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий нэгдсэн лабораторийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд ажиллуулж, орон нутагт сүлжээ бий болгон өргөжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах; 7/газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөлтийг боловсронгуй болгох, бэлэн байдлыг хангах, гамшгийн аюулыг эрт зарлан мэдээлэх тогтолцоог өргөтгөх, улсын болон байгууллага, аж ахуйн нэгжийн нөөцийн удирдлага, чадавхыг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, иргэд, олон нийтийн байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх; 8/“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө”-г батлан, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган шийдвэрлүүлж байх.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw