Чуулганы танилцуулга

31 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг 5 хуулийн 7 заалтаар Засгийн газарт үүрэг өгсөн байна. Хаврын ээлжит чуулганы хугацаанд “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” зэрэг Улсын Их Хурлын 2 тогтоолын 8 заалтаар Засгийн газар болон холбогдох төрийн байгууллагуудад үүрэг чиглэл өгөгдсөн байна. Хаврын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төсвийн байнгын хорооны хамтарсан Засгийн газарт чиглэл өгөх тухай 09/03 дугаар тогтоол, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчин, хүний дархлал хомсдлын вирусын халдварын тархалтыг бууруулах, хязгаарлах, урьдчилдан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай 10 дугаар тогтоол, Төрийн байгуулалтын байнгын хорооны Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 06 дугаар тогтоолын нийт 37 заалтаар Засгийн газар, Улсын Их Хурлын Тамгын газар, бүх шатын Засаг дарга нарт тус тус үүрэг өгөгдсөн байна. 3.5.Төсвийн хяналт, шинжилгээ 1. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, санал, дүгнэлтийг боловсруулж, холбогдох Байнгын хороодод хүргүүлсэн. Мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсэгт оролцож ажилласан. 2. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсөөллийн тухай хуулийн төсөлд дүн шинжилгээ хийж, танилцуулга бэлтгэн санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн. 3. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд дүн шинжилгээ хийж, санал, дүгнэлт боловсруулан Байнгын хороодод хүргүүлсэн. 4. Улсын Их Хурлын хаврын чуулганаар Төсвийн тухай хуулийн 8.10.4-д заасны дагуу улсын төсвийн 2015 оны гүйцэтгэлийг хэлэлцэн батлах асуудлын хүрээнд Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг авахаар ЕНБД-ын албан бичиг хүргүүлж, холбогдох мэдээлэлийг хүлээн авч боловсруулалт хийж байна. 5. Монгол Улсын макро эдийн засгийн 2016 оны нэгдүгээр улирлын тоймыг боловсруулж удирдлагуудад танилцуулав. 6. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны эхний 3, 4 сарын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, Байнгын хороодод харъяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын мэдээллийг хүргүүлж, вэб сайтад байршуулж ажилласан. 7. Монгол Улсын макро эдийн засгийн зарим үзүүлэлтүүдийн 2016-2020 оны төсөөллийн талаар тооцоолол хийж, мэдээлэл бэлтгэн удирдлагуудад танилцуулав. ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw