Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 82 болон мэдээлэл, холбооны хэрэгсэл ашиглан дуудна. Мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол шүүхийн шийдвэрээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага болон Тахарын алба албадан ирүүлнэ. Мөрдөгч эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх зорилгоор эрэн сурвалжлах ажиллагааг өөрийн санаачилгаар, эсхүл шүүхийн шийдвэр, прокурорын даалгавраар явуулна. Мөрдөгч тухайн хэргийн гэрч, хохирогч болох хүнийг шүүх, прокурорын шийдвэрээр эрэн сурвалжилж болно. Арван хоёрдугаар бүлэг: Гэрч, хохирогчийг хамгаалах шийдвэр гаргах үндэслэл журам, хамтран ажиллах гэрчээр тогтоох санал гаргах, шүүхийн хэлэлцүүлэг явуулах журмыг хуульчилсан. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан гэрч, хохирогчийг хамгаалах үндэслэл бүхий нөхцөл байдал үүссэн тухай гэрч, хохирогчийн хүсэлт, өмгөөлөгч, прокурорын бичгээр гаргасан санал, хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл шүүх хамгаалалтын арга хэмжээг авах тухай шийдвэр гаргана. Нийтэд мэдээлэх мэдээллээс гэрч, хохирогчийг таньж болох мэдээллийг нууцлах, өөрчлөх арилгах, нууцалсан мэдээллийг хайх, тогтоосон хугацаанд задруулахыг хориглох, нэрийг нь ил болгож зарлах хүртэл гэрч, хохирогчид зохиомол нэр өгч хамгаалах арга хэмжээг сонгон авна. Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэргээ илчлэн ирсэн, зохион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн, мэдээлэл өгсөн, эрх бүхий байгууллагатай хамтран ажиллахаа илэрхийлсэн сэжигтэн, яллагдагч нь прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө хамтран ажиллах гэрчээр тогтоолгох хүсэлтээ прокурорт гаргана. Шүүх яллагдагчийн хүсэлт, прокурорын саналын дагуу хаалттай хэлэлцүүлэг явуулж хамтран ажиллах гэрчээр тогтоох эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Гэмт хэргийн зохион байгуулагч, хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэргийн сэжигтэн яллагдагч, хүнийг алах, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гүйцэтгэгчийг хамтран ажиллах гэрчээр тогтоохгүй. Хамтран ажиллах гэрчийн мэдүүлэг худал болох нь тогтоогдвол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Арван гуравдугаар бүлэг: Таслан сэргийлэх арга хэмжээний төрөл, үндэслэл, журмыг хуульчилсан. хувийн баталгаа гаргах баримт бичгийг хураан авах тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх зорчих эрхийг түр хугацаагаар хязгаарлах /шинэ/ барьцаа авах цагдан хорих Мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу прокурор, шүүхийн зөвшөөрлөөр таслан сэргийлэх арга хэмжээг авна. Таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгохтой холбогдох оролцогчын хүсэлт, гомдлыг прокурор, шүүх шийдвэрлэнэ. Арван дөрөвдүгээр бүлэг: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь мөрдөгч, прокурор, шүүхийн шийдвэрт гомдол гаргах түүнийг шалган шийдвэрлэх, тодорхой үйл явдлыг тогтоолгох, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хүсэлт гаргах, хүсэлтийг хангах, хүсэлт гомдлыг хавтаст хэрэгт хавсаргах журмыг тусгасан. Оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хүсэлт, гомдол гаргах эрхтэй. Арван тавдугаар бүлэг: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь нотлох баримт, хэргийн талаар нотолбол зохих асуудал, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад бичмэл болон эд мөрийн баримтыг нотлох баримтаар тооцох, үнэлэх, хадгалах, хамгаалах, хүчингүйд тооцох, мөрдөн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw