Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 20 зүйлийн 22.4, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсгийн хэрэгжилтийг тус тус хангаж, иргэдийг хохиролгүй болгох; 4. Баянзүрх дүүргийн 11-р хорооны Хонхор дахь дамжуулах байгууламжийн радио, телевизийн техникийн төвийн хашааны гадна залгаа хашаанд амьдардаг иргэдийн газрыг өмчлүүлэх, Харилцаа холбооны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах; 5. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн уялдааг хангаж, иргэдийг хохироож буй зөрчлийг арилгах; 6. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний өндөр насны тэтгэврийн хэмжээг тооцох аргачлалыг шинэчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах; 7. Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд өөрчлөлт оруулж, тухайн газарт олон жил амьдарсан иргэдэд газар ашиглах эрхийг олгох; 8. Орон сууцыг дахин төлөвлөлтөд хамруулж, барилгажуулах ажил саатсан нөхцөл байдлыг арилгах, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах; 9. Шинээр худалдаж авсан орон сууцны талбай гэрээнд заасан хэмжээндээ хүрэхгүй байгаа, айл, өрхийн цахилгааны төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар тооцож байгаа нөхцөл байдлыг арилгах, Барилгын тухай, Эрчим хүчний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах; 10. Техникийн худалдаа үйлчилгээний төвүүдийн асуудлыг цэгцлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангах; 11. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийн хэрэгжилтийг хангах, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуультай уялдуулах, зөрчлийг арилгах. 2.Хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулсан талаар Иргэдийн өргөдлийн дагуу дараах хэлэлцүүлгийг зохион байгуулав. 1. “Орон сууцны ипотекийн, малчны, өндөр насны тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүгийн талаарх зарим асуудал” сэдэвт хэлэлцүүлэг; 2. “Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нэгдсэн цэг байгуулах асуудал” сэдэвт хэлэлцүүлэг; 3. “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн хэрэгжилтийн асуудал” сэдэвт хэлэлцүүлэг; 4. Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлыг судлах цуврал хэлэлцүүлэг-2; 5. “Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын нийгмийн баталгааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг. Байнгын хорооны дарга, гишүүд иргэдийг хүлээн авч, санал, хүсэлтийг сонсох, албан тушаалтнаас мэдээлэл авах уулзалт 32 удаа зохион байгуулав. 3. Мэдээлэл сургалт, сурталчилгаа, бусад ажлын талаар Иргэдээс Улсын Их Хуралд өргөдөл гаргах боломжийг бүрдүүлэх, хөнгөвчлөх, төрийн байгууллагуудын өргөдөл шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, олон нийтэд нээлттэй, ил тод байх, иргэдээс өргөдөл шийдвэрлэлтийн ажиллагаанд хяналт тавих, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжийг бүрдүүлсэн Өргөдлийн байнгын хорооны мэдээллийн удирдлагын систем буюу вэбсайт, дотоод программ хангамжийн системийг хөгжүүлж байна. Өргөдлийн байнгын хорооны мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх, сурталчлан таниулах зорилгоор иргэдэд өргөдөл гаргах зөвлөмж болон Байнгын хорооны үйл

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw