Чуулганы танилцуулга

107 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Хоёр.Хүлээгдэж буй үр дүн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаархи Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлснээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангах болон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын холбогдох заалт хэрэгжих эрх зүйн баталгаа бий болгоход чиглэсэн тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх үндэслэл бүрдэнэ. Мөн газар хөдлөлтийн гамшгаас хамгаалахад чиглэгдсэн дэвшилтэт техник технологи нэвтэрч, аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлснээр гамшгийн дараа учирч болох хүний амь нас, эрүүл мэнд болон эдийн засгийн бодит хохирлыг 60-80 хувь хүртэл бууруулах боломж бүрдэнэ. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх Т.Наранхүү Утас: 262718, 99137552

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw