Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 94 3.“Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн тойрог байгуулах, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл баталсантай холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 41 дүгээр тогтоолыг 76 тойрогтой байхаар баталсан бөгөөд Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт, Сайхандулаан, Алтанширээ, Дэлгэрэх, Мандах, Өргөн сумдыг Говьсүмбэр аймагтай; Нийслэлийн Багахангай дүүргийг Хан-Уул дүүргийн 11, 13, 15 дугаар хороотой; Налайх дүүргийг Чингэлтэй дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороотой; Багануур дүүргийн 1 дүгээр хороог Сүхбаатар дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хороотой; Багануур дүүргийн 2 ба 4 дүгээр хороог Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороотой; Багануур дүүргийн 3 дугаар хороог Сүхбаатар дүүргийн 15, 16, 17, 18, 19, 20 дугаар хороотой; Багануур дүүргийн 5 дугаар хороог Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 14 дүгээр хороотой тус тус нэгтгэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн нэг тойрог болгохоор тогтоосон болно. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх Б.Хатантуул Утас:265504, 99116090

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw