17 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 7.Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай, хамт өргөн мэдүүлсэн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороо 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, санал, дүгнэлт, саналын томьёоллыг бэлтгэж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийх бэлтгэлийг хангав. 8.Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 13 гишүүн санаачлан боловсруулж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлүүлж, анхны хэлэлцүүлэгт бэлтгэж байна. 2.Бусад ажлын талаар Тус Байнгын хороо Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулж, хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуйн яам, Биоаюулгүй байдлын үндэсний хороо, Оюуны өмчийн газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны академи, Монгол Улсын Их сургууль, Хөдөө аж ахуйн Их сургууль, Шинжлэх ухаан, технологийн Их сургууль, Мал эмнэлгийн хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, мэргэжлийн холбоод,ТББ-ын төлөөлөл оролцож санал солилцсон болно. Гурав.НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРОО 2016 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 5 удаа хуралдаж, 11 хууль, 2 тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны 5 тогтоолыг баталж, хэлэлцэх эсэхийн 3 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 2 санал, дүгнэлт, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай 2 танилцуулга, анхны болон эцсийн хэлэлцүүлгийн 221 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн нэгдсэн хуралдаанд оруулан шийдвэрлүүлэв. Хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчин, хүний дархлал хомсдолын вирусын халдварын тархалтыг бууруулах, хязгаарлах, урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолыг баталж, Засгийн газарт үүрэг, чиглэл өглөө. Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг нийт 17 удаа хуралдаж, ажлын хэсгийн 6 танилцуулга, хуралдааны 25 тойм бэлтгэж, Улсын Их Хурлын мэдээллийн дотоод сүлжээнд байршуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэв. Төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, сонгогчдоос тус Байнгын хороонд хандаж ирүүлсэн 9 өргөдөл, гомдол, 52 албан бичгийг хүлээн авч, 61 албан бичгийн хариу явуулав.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw