Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 48 Техник хангамжийн үйлчилгээ Засварын хэсэгт Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын хуралдааны танхимын болон хэрэглэгчдийн нийт 42 техник хэрэгслийг засварлан хэвийн ажиллагаанд оруулж эзэмшигчид нь хүлээлгэн өгсөн байна. Төрийн ордонд Улсын Их Хурлын Тамгын газраас оруулах, гаргах техник хэрэгслийн зөвшөөрлийг 30 удаа олгож, хяналт тавьж ажиллав. IPTV-ийн холболтыг 7 хэрэглэгчийн өрөөнд шинээр, дотоод сувгийн үйлчилгээ нэвтэрсэнтэй холбоотойгоор 7 удаагийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна. IPTV-ийн хэрэглэгчдийн дуудлагын дагуу 30 удаа үйлчилгээ үзүүлж, салаалагч төхөөрөмжийн техникийн гэмтлийг 50 удаа оношлон засварласан. Тамгын газарт ашиглагдаж байгаа 30 гаруй хувилан олшруулах машины графикт засвар, үйлчилгээг тогтсон хугацаанд нь хийж гүйцэтгэн 2 удаагийн томоохон гэмтлийг мэргэжлийн байгууллагатай хамтран засварлаж, хувилан олшруулах машин, принтер, факсын аппарат болон бусад хэвлэлийн жижиг төхөөрөмжийн 39 удаагийн гэмтлийг дуудлагын дагуу очиж засварласан. Холбогдох төрийн байгууллагуудтай хамтран Ази, Европын дээд хэмжээний уулзалт (АСЕМ)-ын хүрээнд зохион байгуулагдсан Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын дуу, дүрс, орчуулгын системийн техникийн бэлтгэл, хэвийн ажиллагааг ханган ажилласан. Мөн англи, монгол хэлээр цахим хуудас ажиллуулах, хурлын үйл ажиллагааг шууд дамжуулах, бичлэг хийх, тусгаарлагдсан дотоод сүлжээ /LAN, WiFi/ үүсгэх, олшруулах, хэвлэх төхөөрөмжөөр үйлчлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн. 4.4. СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГААНЫ ТАЛААР Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Судалгааны хэлтэст Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Байнгын хороо, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс нийт 15 судалгааны захиалга ирүүлсэнийг гүйцэтгэн захиалагчид хүргүүлэв. Эдгээр судалгааны тайлангуудыг Улсын Их Хурлын гишүүд болон Тамгын газрын ажилтнуудын ажлын хэрэгцээнд зориулан Улсын Их Хурлын intra.parliament.mn дотоод сүлжээ, хөдөлгөөнт оффисын сүлжээний MYParliament цэст цахим хэлбэрээр, мөн Улсын Их Хурлын Номын сан, Архивт хэвлэмэл хэлбэрээр байршуулав. Мөн Улсын Их Хурлын www.parliament.mn цахим хуудсанд судалгааны ажлын жагсаалт болон тойм аннотацийг тогтмол байршуулж байна. Мөн 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудад хамааралтай бусад судалгааны байгууллага, судлаачдын хийсэн судалгаа, аналитик мэдээ материал, өдөр тутмын хэвлэлийн нийтлэл, статистик тоо баримт зэрэг 170 орчим мэдээ материалыг цуглуулан асуудал тус бүрээр ангилж Улсын Их Хурлын гишүүдийн хэрэгцээнд зориулан дотоод сүлжээнд байршуулав. Мөн Улсын Их Хурлын Номын сангаас хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудалд хамаарах ном зүйн лавлагаа, өдөр тутмын хэвлэлийн түүвэр лавлагаа болон Улсын Их Хурлын гишүүдийн захиалгат сэдэвчилсэн лавлагааг тус тус гарган дотоод сүлжээ болон вэб сайтад байршуулав. Тайлант хугацаанд “Судалгааны эмхэтгэл” 22-р боть, “Улсын Их Хурлын 2012-2016 оны түүхэн товчоон” эмхэтгэл, “Улсын Их Хурлын гишүүний гарын авлага” зэрэг ном, товхимолуудыг эмхэтгэн гаргав.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw