Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 18 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг хамт өргөн мэдүүлсэн 5 хууль, Боловсролын тухай, Бага дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Засгийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын 2 тогтоолыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. 1.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль батлагдсанаар төрийн болон орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг засаглалын хувьд хагас бие даасан байдалд шилжинэ. Ингэснээр эмнэлгийг улсын мэдлээс гаргаж, хувьчлах бус харин байгууллагын удирдлагын тогтолцоо сайжирч, үйл ажиллагааны бие даасан байдал нэмэгдэнэ. 2.Боловсролын тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, малчин өрх хүүхдээ 6 наснаас нь сургуульд суралцуулах боломжгүй бол эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн сургуулийн зөвлөл шийдвэрлэхээр боллоо. Боловсролын хяналтыг боловсролын улсын хяналтын байгууллага, боловсролын улсын байцаагч хэрэгжүүлдэг байсныг хяналтшинжилгээ, тандалт, судалгаа хийх хэлбэрээр боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ. Түүнчлэн боловсролын сургалтын байгууллагыг ашгийн төлөө болон ашгийн төлөө бус гэж ангилж, санхүүжилттэй холбоотой харилцааг тодорхой болгов. Төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал, нэг хүүхдэд ногдох нормативт зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж байсан бол эцэг, эх нь хүүхдийнхээ хоолны зардлын тодорхой хувийг хариуцахаар болов. 3.Төрөөс эмийн талаар баримтлах бодлого шинэчлэгдсэнтэй холбогдуулж, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанд оруулав. Тус хуулийн төслөөр эмийн чанар, аюулгүй байдлыг хангадаг байгууллагын үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, эмийн бүртгэл болон эмийг зах зээлд гарсны дараа тандалт, судалгаа хийж, эргүүлэн татах, эмийн үнийн ил тод байдлыг хангаж, үнийн хөөрөгдлөөс сэрийлэх, эмнэлгийн дэргэхэд эмийн сангийн үйл ажиллагааг өргөтгөх, антибиотикийн зохистой хэрэглээ болон гадаадад эмчлүүлсэн иргэдийн хэрэглэх эмийг хилээр нэвтрүүлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгав. 2.Хяналт шалгалтын ажлын талаар: Улсын Их Хурлын гишүүн, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Д.Сарангэрэл Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, 9 дүгээр хорооны “Цагаан гоёо”, “Тавин ус” эмийн сангуудын үйл ажиллагаа болон эм, эмнэлгийн хэрэгслийн хүртээмж, чанар, стандартын шаардлагатай танилцаж, тэдний саналыг хуулийн төсөлд тусгалаа. Тус Байнгын хорооны Ажлын алба Өвөрхангай аймагт Хамтын тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн хэрэгжилт, батлагдсан хууль тогтоомжийн талаар иргэдтэй уулзалт зохион байгуулж, танилцуулга хийв.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw