Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 86 Албан үүргээ гүйцэтгэх явцад илэрсэн гэмт хэрэгт цагдаа, тагнуулын албан хаагч; Монгол Улсын хилийн гадна байгаа тус улсын усан онгоц, агаарын хөлөг аялж яваа үед гарсан гэмт хэрэгт усан онгоцны ахмад, агаарын хөлгийн багийн дарга; Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутагт гарсан гэмт хэрэгт тухайн Дипломат төлөөлөгчийн газрын консулын асуудал эрхэлсэн ажилтан; Хорих ангийн харьяа нутаг дэвсгэрт хоригдлын үйлдсэн гэмт хэрэгт хорих ангийн эрх бүхий албан тушаалтан; Зэвсэгт хүчний анги, байгууллагын нутаг дэвсгэрт цэргийн албан хаагчийн үйлдсэн гэмт хэрэгт тухайн зэвсэгт хүчний анги, байгууллагын захирагч; Хилийн бүсэд гарсан гэмт хэрэгт хил хамгаалах байгууллагын эрх бүхий албан тушаалтан; Цэргийн албан хаагч энхийг дэмжих, олон улсын бусад ажиллагаанд оролцох явцад тэдний хооронд үйлдсэн гэмт хэрэгт тухайн цэргийн багийн эрх бүхий албан тушаалтан; Гаалийн хяналт, шалгалтын явцад илэрсэн гэмт хэрэгт гаалийн улсын байцаагч. Мөрдөгч гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авч даруй, эсхүл гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол 5 хоногт шалгаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, нээхээс татгалзах, эсхүл харьяаллын дагуу шилжүүлэх саналыг прокурорт гарган. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болох ба хэрэг бүртгэлтийн хугацаа нь хэрэг нээснээс хойш нэг сар байх Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлагдана. Хэрэг бүртгэлтийн явцад тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдвол хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон бол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлнэ. Гучдугаар бүлэг: Мөрдөн байцаалтын ажиллагаа, түүний хугацаа, сэжигтнийг дуудан ирүүлэх, эрэн сурвалжлах, баривчлах үндэслэл, журмыг хуульчилсан. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээс хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг тогтоох зорилгоор явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг мөрдөн байцаалт гэнэ. Мөрдөн байцаалтын үндсэн хугацаа 14 хоногоос 1 сар байх ба хэргийн нөхцөл байдлыг харгалзан прокурор 16 сар хүртэл хугацаагаар сунгах ба цаашид сунгах эсэх асуудлыг Улсын ерөнхий прокурор шийдвэрлэнэ. Хуульд заасан үндэслэл тогтоогдвол мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх эсэх асуудлыг прокурор шийдвэрлэнэ. Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг мөрдөгч яллагдагчийг дуудан ирүүлж баривчлах ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол шүүхийн зөвшөөрөлтэйгөөр, хойшлуулшгүй тохиолдолд шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж саатуулна. Яллагдагчийг саатуулах хугацаа 72 цаг хүртэл байна. Мөрдөн байцаалтын ажиллагааг дууссаны дараа мөрдөгч хэргийг прокурорт шилжүүлнэ. Гучин нэгдүгээр бүлэг: Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос гаргах шийдвэр түүний агуулга, хавтаст хэргийн материалыг оролцогчид танилцуулах, хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох, хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээх, хэргийг шүүхэд шилжүүлэх үндсэн журмыг хуульчилж өгсөн. Мөрдөн байцаалтыг явуулж дууссан хавтаст хэргийн материалыг прокурор 14 хоногийн дотор хянах ба шаардлагатай бол дээд шатны прокурор тухай бүр 14 хоногоор сунгана.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw