Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 98 явуулдаг төрийн бус байгууллага болон эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөллөөс сонгох юм. 3.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн эмч ажиллуулахаар хуульчилсан бөгөөд эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрлөөр, тухайлбал, анхан шатны тусламж, үйлчилгээг нэг иргэнээр тооцсон төлбөрийн аргаар, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаа, арга хэмжээний зардлыг эдийн засгийн ангиллаар, түргэн тусламжийн үйлчилгээний болон жирэмсэн, төрөлт, төрсний дараахь үетэй холбоотой эх барихын тусламж, үйлчилгээний зардлыг тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар, гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний үед эдийн засгийн ангиллаар тус тус тооцно. Эрүүл мэндийн байгууллага нь улсын төсвөөс иргэдэд үзүүлж байгаа эмнэлгийн тусламж, үйлчилгээнийхээ гүйцэтгэлээр санхүүжилт авахаас гадна батлагдсан төсвийг үр ашигтай зарцуулж, хэмнэсэн төсвөө тусламж, үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг сайжруулах, эмч, ажилтны нийгмийн баталгааг хангах, тэднийг чадавхижуулах үйл ажиллагаанд зарцуулах эрх зүйн орчинг бий болгов. 4.Төрийн болон орон нутгийн өмчит эмнэлгийн үзүүлэх тусламж, үйлчилгээний ачааллыг бууруулах үүднээс хувийн хэвшлийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, клиник, түргэн тусламжийн төвтэй гэрээ байгуулах замаар ажил, үйлчилгээг гүйцэтгүүлж, ижил тарифаар улсын төсвөөс санхүүжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэв. 5.Тусгай зөвшөөрөл олгох, олгосны дараа тавих хяналтыг боловсронгуй болгосноос гадна эмнэлгийн үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний төрөл тус бүрээр магадлан итгэмжлэл хийнэ. 6.Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалт нь мэргэшүүлэх болон тасралтгүй гэсэн төрөлтэй байх бөгөөд төгсөлтийн дараахь мэргэшүүлэх сургалтад үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн сургалт хамаарна. Тухайлбал, төгсөлтийн дараахь мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байгаа резидент эмчийн эрх, үүргийг тодорхой зааж өгсөн бөгөөд сурч, ажиллаж байгаа нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгтэйгээ хөдөлмөрийн гэрээ байгуулсны үндсэн дээр цалин хөлс авч ажиллах боломжтой болсон. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль нь хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүн амын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хүртээмжтэй, чанартай, үр ашигтай хүргэх, зохион байгуулах, удирдах, санхүүжүүлэх, хяналт тавих нөхцөлийг бүрдүүлж өгөх юм. Түүнчлэн Эрүүл мэндийн тухай хуульд эмнэлгийн тусламж, үйлчилгээний байгууллагын төрөл, төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн эрх, үүрэг, бүрэлдэхүүн, түүний гишүүдийг нэр дэвшүүлэх, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаа, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, төгсөлтийн дараах сургалт, мэргэшлийн зэргийн зохицуулалттай холбоотой нэмэлт, өөрчлөлтийг оруулсан болно. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх Ж.Чимгээ Утас 261241, 99097076

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw