Чуулганы танилцуулга

75 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Хууль, түүнд нийцүүлж гаргасан дүрэм, журам, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай асуудлыг шалгах, дүгнэлт гаргах, мэргэшлийн зэрэг тогтоох эрх бүхий Прокурорын мэргэжил, ёс зүйн хороотой байна. Хороо нь орон тооны бус ажлын албатай байхаар зохицууллаа. Прокурор хууль тогтоомж, байгууллагын дотоод журам, прокурорын мэргэжил ёс зүйн дүрэм зөрчсөн, хуульд заасан албан үүргээ биелүүлээгүй бол тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалаас чөлөөлөх үндэслэлийг хуульчилсан болно. Харин сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор Улсын ерөнхий прокурорт, Улсын ерөнхий прокурор ногдуулсан бол шүүхэд гаргана. Наймдугаар бүлэг прокурорын бэлгэдэл, далбаа, дүрэмт хувцас, энгэрийн тэмдгийн загвар, тэдгээрийг хэрэглэх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батлахаар, Прокурорын байгууллага тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудастай байхаар хуульчиллаа. Улсын Их Хурал Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулга баталсантай холбогдуулан Прокурорын байгууллагын тухай хуулийг хүчингүй болгох тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Прокурорын байгууллагын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн референт Ч.Батбямба Утас: 263526, 99197247

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw