Чуулганы танилцуулга

105 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà ЗАРИМ ГАЗАР НУТГИЙГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Оюун нарын нэр бүхий гишүүдээс 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа баталлаа. Монгол Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрийн 3.4-т “Байгалийн унаган төрхийг хадгалах, экологийн тэнцлийг хангах, байгалийн баялгийг арвижуулах, байгаль, түүх, соёлын өвийг хамгаалах зорилгоор байгалийн бүс, бүслүүрийн үндсэн шинж, иж бүрдлийг төлөөлсөн, экологийн онцгой ач холбогдол бүхий газар нутгаар тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, нийт улсын нутаг дэвсгэрийн 30-аас доошгүй хувьд хүргэнэ.”, Улсын Их Хурлын 2014 оны 43 дугаар тогтоолоор баталсан “Ногоон хөгжлийн бодлого”- ын 3.2.1-т “байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эхийн 60-аас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авч, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувь, 2030 онд 30-аас доошгүй хувьд хүргэж, хамгаалалтын тогтвортой санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх” гэж тус тус заасан байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх судалгааны ажлын тайлангаас үзэхэд манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь ямар нэгэн хэмжээгээр цөлжилтөд өртөж, нийт бэлчээрийн 70 орчим хувь талхлагдаж, 300 гаруй зүйлийн амьтан, ургамал устах аюулд орж олон арван гол, горхи, булаг, шанд, нуур цөөрөм ширгээд байна. Иймд байгалийн унаган төрх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх, хамгаалах, ногоон хөгжлийн түшиц газрыг бий болгоход экологийн эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьсан менежмент бүхий тогтолцоог бэхжүүлэн хамгаалах, түүндээ зохицсон уламжлалт аж ахуйгаа хүн төрөлхтний соёл иргэншлийн нийтлэг ололтоор баяжуулан хөгжүүлэх шаардлага үүсээд байгаа нь Монгол Улсын зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах гол үндэслэл болсон юм. Де Нэйче Консерванси Олон Улсын байгууллагаас Монгол орны өмнийн говьд экологийн бүс нутгийн үнэлгээ хийсэн бөгөөд хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай, экологийн хувьд чухал ач холбогдолтой бүс нутгийн тоонд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын нуруу орсон байна. Гурвантэс суманд өнөөгийн байдлаар эрчимтэй хөгжиж байгаа уул уурхайн нөлөөнд Тостын нуруу хүчтэй өртөж байгаа тул газар нутгийг улсын тусгай хамгаалалтад хамруулснаар байгалийн унаган төрх, өвөрмөц тогтоц, үндэсний хэмжээнд төдийгүй дэлхийн хэмжээнд устах аюулд орсон цоохор ирвэс болон устах аюулд орж болзошгүй олон зүйлийн амьтан, ургамлын үндсэн тархац нутаг, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах, байгалийг унаган төрөхөөр нь хойч үедээ өвлүүлэн үлдээх, ногоон эдийн засгийн хөгжлийн түшиц газрыг бүрдүүлэх болно. Түүнчлэн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 896 527.44 га-р буюу 0.57%-р нэмэгдэнэ. Ингэснээр Тусгай хамгаалалттай газар нутгийн нийт талбайн хэмжээ 27 199 499 га буюу 17.4% байсан бол 28 107 863.94 га болж улсын тусгай хамгаалалттай газар нутаг нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн 18.01 хувийг эзлэх юм. Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамааруулж, байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч байгаа газар нутгийн хилийн заагийг Засгийн газар шийдвэрлэж байхаар тусгалаа. Тогтоолыг Төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа дагаж мөрдөнө. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх З.Оюунсүрэн Утас: 261204, 99018482

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw