9 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл журмыг нарийвчлан тогтоосны хамт ял, албадлагын арга хэмжээг ялгамжтай, үр нөлөөтэй эдлүүлэх нөхцлийг бүрдүүлэх, иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг хувийн өмчит хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх, Захиргааны шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх, хорих ангийг нээлттэй, хаалттай хэлбэрт шилжүүлэн, хорих ялыг хувь хүний онцлогт тохируулан ялгамжтай эдлүүлэх, хоригдол хооронд үүсэх сөрөг хандлагыг багасгах, төлбөр авагчдын эрхийг хамгаалах, төлбөрийг шуурхай шилжүүлэхэд чиглэсэн шинэлэг зохицуулалтыг бий болголоо. Органик хүнсний тухай хуулиар үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид органик хүнс үйлдвэрлэж, баталгаажуулах, бүртгүүлэх, тусгайлсан шошготойгоор гадаад, дотоодын зах зээлд гаргах харилцааны эрх зүйн үндсийг шинээр тодорхойллоо. Орцын 90 болон түүнээс дээш хувь нь органик найрлагатай хүнс, тэжээл, бордоог Монгол Улсад органик бүтээгдэхүүнд тооцохоор хуульчилсан ба органик үйлдвэрлэл эрхлэхэд баримтлах зарчим, тавигдах шаардлага, баталгаажуулалтын байгууллагын эрх, үүргийг нарийвчлан тодорхойллоо. Ингэснээр хүн амын хүнсний хангамжийн чанар, тэжээллэг чанар дээшилж, малчид, тариаланчдын орлого нэмэгдэх, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн суурь тавигдах, ногоон эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, экспортын бүтээгдэхүүн нэмэгдэх ач холбогдолтой. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрлийг тодорхойлж, төрөл тус бүрээр магадлан итгэмжлэлийг хийх, зөвшөөрөл олгох, хяналт тавих системийг боловсронгуй болгох, эмнэлгийн мэргэжилтнийг тасралтгүй сургах, мэргэшүүлэх асуудлыг хуульчлан тусгасны хамт нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн засаглалыг сайжруулах, бие даасан байдлыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, клиник, түргэн тусламжийн төвтэй гэрээ байгуулах замаар ажил, үйлчилгээг гүйцэтгүүлж, санхүүжүүжилтийг төсвөөс олгох эрх зүйн орчныг бүрдүүллээ. Ингэснээр өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагын хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг дэмжих, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зохистой харьцааг хангахад чухал нөлөө үзүүлэх болно. Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Улсын Их Хурлын сонгуулийг олонхийн /мажоритар/ тогтолцоогоор, Улсын Их Хурлын 76 гишүүнийг тус бүр нэг мандаттай 76 тойргоос сонгохоор тогтоолоо. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан энэхүү өөрчлөлтийг хийсэн. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолоор газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэхтэй холбогдсон багц асуудлаар Засгийн газарт үүрэг өгөгдлөө. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах төлөвлөлт, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хяналт үнэлгээ, мониторингийн ажлыг өргөжүүлэх, барилга байгууламжийн чанарыг шалгах, паспортжуулах, аюулгүй байдлын үзүүлэлтийг тодорхойлох, шалгах, дүгнэлт гаргах лабораторийг ажиллуулах, улсын болон байгууллага, аж ахуйн нэгжийн нөөцийн удирдлага, чадавхыг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, иргэд, олон нийтийн байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх арга хэмжээг авах болно. “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийг байгуулсан бөгөөд Засгийн газар бүсийн хэмжээ, зааг, мал эмнэлгийн хяналтын цэгийн үйл ажиллагаа, тариалангийн технологи болон холбогдох бусад журмыг тогтоож, харьяалах төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлэх юм. Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Хөдөө аж ахуйн “Халх гол”
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw