Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 78 ХУУЛЬ САХИУЛАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААРХИ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хууль сахиулах ажиллагааны тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн Улсын Их Хурал 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, баталлаа. Хууль сахиулах ажиллагааны тухай хууль нь 12 бүлэгтэй бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Хууль сахиулах ажиллагааны тухай хууль нь нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, зөрчил шалган шийдвэрлэх зорилгоор явуулах хууль сахиулах ажиллагааны үндэслэл, журмыг тогтоох, дээрх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн болно. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор хүн хуулийн этгээдэд шаардлага тавих, баримт бичгийг шалгах, тээврийн хэрэгслийг зогсоож шалгах, согтуурсан, мансуурсан байдлыг шалгах, орон байр, бусад газарт нэвтрэн орох, гамшиг, хорио цээрийн дэглэм тогтоосон үед нийтийн хэв журам сахиулах, жагсаал, цугланыг албадан тараах зэрэг хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллага, албан тушаалтны нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр явуулах ажиллагааны үндэслэл, журмыг хуульчилсан. Тухайлбал, гэмт хэргийг таслан зогсоох, гэмт хэрэг үйлдсэн даруйд нь мөрдөн хөөж баривчлах, гэмт хэргийн талаархи мэдээллийг шалгахад гэмт хэрэг үйлдэгдсэн гэх сэжиг бүхий үндэслэл байгаа, эрэн сурвалжлагдаж байгаа хүн, оргон зайлсан, оргосон яллагдагч, шүүгдэгч, ял шийтгүүлсэн хүн, хоригдлыг мөрдөн хөөж баривчлах тохиолдолоос бусад үндэслэлээр бусдын орон байр, бусад газарт зөвшөөрөлгүй нэвтрэн орохыг хориглохоор тусгасан. Түүнчлэн хууль сахиулах ажиллагаанд нэг бүрийн тусгай хэрэгсэл, олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх үндэслэл, журам, тэдгээрийг хэрэглэх субьектийг хуульчилан заалаа. Тухайлбал, галт зэвсэг хэрэглэх хуульд заасан 11 үндэслэлийн тухайлсан 2 үндэслэлээр байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч галт зэвсэг хэрэглэж болохоор заасан. Хууль сахиулах ажиллагаанд хяналтын төхөөрөмж ашиглах, төхөөрөмжид тавигдах шаардлага, хэрэглэх журмыг Засгийн газар батлах, баримтжуулагдсан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг нь хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд нотлох баримтаар тооцогддог байх, хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн талаархи мэдээллийг хүлээн авмагц таслан зогсоох арга хэмжээг цагдаагийн байгууллага даруй авдаг байх, гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх, таслан зогсоох чиглэлээр цагдаагийн алба хаагчийг авч хэрэгжүүлэх арга хэмжээг хуульчилан заасан. Авлигатай тэмцэх газар, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тахарын алба гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн талаархи мэдээлэл олж авах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор явуулах эрэн сурвалжлах нууц ажиллагааны үндэслэл, журам, тэдгээрийн үйл ажиллагаанд тавих прокурорын хяналтын хүрээ, хэмжээ, хууль сахиулах тусгай ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага, үндэслэл, журмыг хуульчилан тогтоолоо. 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ил тод, шударга, түргэн шуурхай, үр нөлөөтэй, тодорхой процедурыг хуульчлан тогтоох шаардлагын хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Хууль сахиулах ажиллагааны тухай хуульд тусган хуульчиллаа.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw