Чуулганы танилцуулга

11 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà ХОЁР. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тухай мэдээлэл Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулган 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуустал ажлын 34 өдөр үргэлжилсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан 4 дүгээр сард 10 удаа 47 цаг 33 минут, 5 дугаар сард 9 удаа 32 цаг 07 минут нийт 19 удаа, 79 цаг 40 минут хуралдсан бөгөөд давхардсан тоогоор 79 асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргасан байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төсөл болон Ерөнхий сайдын мэдээлэл, Улсын Их Хурлын гишүүдийн асуулгын хариуг сонсохтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс хууль санаачлагч, ажлын хэсгийн гишүүдэд 440 удаа асуулт тавьж, хариулт авчээ. Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү /37/, Ж.Батзандан /25/, Б.Бат-Эрдэнэ /34/ Ц.Даваасүрэн /20/, Д.Лүндээжанцан /39/, Ё.Отгонбаяр /20/ нар хамгийн олон удаа асуулт тавьсан байна. Улсын Их Хурлын гишүүд 188 удаа, 12 цаг 05 минут үг хэлснээс Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү /33/, Д.Лүндээжанцан /27/, С.Дэмбэрэл /28/, Ж.Батзандан /38/, Д.Оюунхорол /30/, Х.Тэмүүжин /33/, Ё.Отгонбаяр /24/, Г.Уянга /23/, Б.Бат-Эрдэнэ /32/, Н.Энхболд /26/, Д.Тэрбишдагва /44/ нар хамгийн олон минут үг хэлжээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2 удаа, Шадар сайд Ц.Оюунбаатар “Хүүхдийн эндэгдэл, улаанбурхан өвчний талаар”, Сангийн сайд Б.Болор Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн өмнөх “Монгол Улсын эдийн засаг, санхүү төсвийн төлөв байдлын талаар” мэдээллийг тус тус хийсэн ба Улсын Их Хурлын гишүүдийн Засгийн газарт тавьсан 6 асуулгын хариуг сонссон байна. Чуулганы хугацаанд Байнгын хороодын 37 удаагийн, 73 цаг 29 минутын хуралдааны явцын талаар 634 хуудас гар тэмдэглэл хөтөлж, 1365 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг, Дэд хороодын 3 удаагийн, 5 цаг 32 минутын хуралдааны явцын талаар 7 хуудас гар тэмдэглэл хөтөлж, 101 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс тус тус буулгасан. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдааны явцын талаар нийт 487 хуудас гар тэмдэглэлийг хөтөлж, 1459 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс буулгажээ. ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭЛТЭС 2.2.Байнгын болон дэд хороодын үйл ажиллагааны мэдээлэл Улсын Их Хурлын Байнгын болон дэд хороод 2016 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд давхардсан тоогоор 40 удаа хуралдаж, 120 хууль, 20 тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны 18 тогтоол баталж, төслийн талаар 95 санал, дүгнэлт, 13 танилцуулга, 1973 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн нэгдсэн хуралдаанд оруулан шийдвэрлүүлжээ. Байнгын хорооны 17 ажлын хэсэг 146 удаа хуралдаж, төслүүдийн талаар болон хяналт шалгалтын ажлын дүнг хэлэлцэн зохих шийдвэр гаргажээ. Байнгын хороо, түр хороо, дэд хороо иргэд, байгууллагаас ирүүлсэн 627 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу хянаж, зохих журмын дагуу шийдвэрлэж хариуг өгсөн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw