Чуулганы танилцуулга

81 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Дөрөвдүгээр бүлэгт: Өмгөөлөгчийн эрх, өмгөөлөгчөө сонгох, өмгөөлөгч заавал оролцуулах тохиолдол болон өмгөөлөгчийн үйл ажиллагаа явуулах баталгааг хуульчилж өгсөн. Тухайн хүн өмгөөлөгчөө өөрөө сонгох, хэрэв өөрөө сонгох боломжгүй бол түүний зөвшөөрснөөр, эсхүл хүссэнээр хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн нь өмгөөлөгч сонгож болно. Өмгөөлөгчөө сонгоход нь шүүгч, прокурор, мөрдөгч тодорхой хүнийг нэр зааж тулгаж болохгүй. Хэрэв өмгөөлөгчөө сонгон аваагүй бол тухайн ажиллагаанд томилогдсон өмгөөлөгчийг оролцуулна. Түүнчлэн хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа эрүүгийн хэрэгтэй нь холбогдуулан өмгөөлөгчөөс мэдүүлэг авах, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг хориглохоор заасан. Тавдугаар бүлэгт: Мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, шалгах хэргийн харьяалал, мөрдөгч, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын эрх хэмжээг хуульчилсан. Тагнуулын байгууллага, авлигатай тэмцэх байгууллага, цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулах ба Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх дэмжлэг үзүүлэх алба нь прокурорын даалгавраар тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулна. Тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх байгууллагын албан хаагчийн үйлдсэн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтооно. Зургадугаар бүлэгт: Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг өгөхгүй байх, мэдээлэл авах, өмгөөлөгчтэй харилцах, гомдол гаргах, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх, тэдгээрийн үүргийг тодорхойлж өгсөн. Яллагдагч, шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, тэдгээрийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно. Долдугаар бүлэг: Хохирогчийн эрх үүргийг тодорхойлж өгсөн. Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд гэрчээр оролцоно. Хохирогч нь мэдээллээр хангуулах, аюулгүй байдлаа хамгаалуулах болон бусад эрхтэй. Наймдугаар бүлэг: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч зэрэг оролцогчийн эрх, үүргийг хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдээлэл өгч байгаа хүнийг гэрч гэнэ. Гэрч нь шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ талаар тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй. Есдүгээр бүлэг: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч, прокурор, мөрдөгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, өмгөөлөгч, орчуулагч, хэлмэрчээр оролцож болохгүй үндэслэл болон тэдгээрийг татгалзан гаргах үндэслэл, шийдвэрлэх дараалал зэргийг хуульчилсан. Аравдугаар бүлэг: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа тоолох, сэргээх, зардал тооцох түүнийг гаргуулах журам, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт бичиг түүнийг хүргэх, шүүх хуралдааны тэмдэглэл үйлдэх, танилцуулах, журмыг хуульчилсан. Хугацааг минут, цаг, хоног, сар, жилээр тоолно. Хугацаа хэтэрсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол сэргээж болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх ба зардал тооцох журмыг Засгийн газар батална. Арван нэгдүгээр бүлэг: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийг дуудан ирүүлэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах журмыг хуульчилсан. Гэрч, хохирогч, шинжээч, яллагдагч, шүүгдэгчийг шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw