Чуулганы танилцуулга

95 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Б)Эдийн засгийн чиглэлээр “МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2015 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. 2015 оны үндсэн чиглэлд тусгагдсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн 5 бодлогын хүрээний 24 зорилт, 91 арга хэмжээ 76,1 хувийн биелэлттэй байгаа болон макро эдийн засгийн үзүүлэлтүүд болох ДНБ-ий бодит өсөлтийг 10.2 хувьд хүргэх зорилт 2.3 хувь, инфляцийн түвшинг 7.0 хувьд барих зорилт 1.9 хувь, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 5000 ам.долларт хүргэх зорилт 4000 ам.доллар, ажилгүйдлын түвшинг 6.6 хувьд барих зорилт 8,3 хувийн биелэлттэй байгаа дүнг Засгийн газар танилцуулсан. Мөн Үндэсний аудитын газар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд гүйцэтгэлийн аудит хийж, тайлангаа Улсын Их Хуралд ирүүлсэн. Аудитын тайланд нийт 91 арга хэмжээнээс хэрэгжсэн 45, хэрэгжилт дутуу 35, хэрэгжээгүй 11 буюу биелэлт 70.0 хувьтай байгаа тухай дурдаад үндсэн чиглэлд тусгагдсан зорилт арга хэмжээний хэрэгжих хугацаа, хөрөнгө санхүүгийн эх үүсвэр бодитой төлөвлөгдөөгүйгээс хэрэгжилт хангалтгүй, үндсэн чиглэлийн хэрэгжилт, биелэлтэд Төсвийн ерөнхийлөн захирагчид нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй нь арга хэмжээний хэрэгжилтэд нөлөөлсөн, хүрэх үр дүн, хэрэгжилтийг үнэлэх шалгуур тодорхой бус арга хэмжээ үндсэн чиглэлд тусгагдсан нь тэдгээрийн гүйцэтгэлийг тооцох, үнэлж дүгнэхэд бэрхшээлтэй байгаа, үндсэн чиглэлийн хэрэгжилтийг журмын дагуу үнэлж, тайлагнаж байх асуудалд Төсвийн ерөнхийлөн захирагчдаас тавих хяналт сул байна гэсэн дүгнэлтийг Үндэсний аудитын газар хийсэн. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. Тогтоолд Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланд дурдсан дутуу хэрэгжсэн болон хэрэгжээгүй зорилт, арга хэмжээний шалтгааныг тодорхой болгож, хэрэгцээ, шаардлага, хөрөнгийн эх үүсвэрийг харгалзан эрэмбэлж, хэрэгжүүлэх боломжтой зорилт, арга хэмжээг 2016 оны Үндсэн чиглэлтэй хамтатган хэрэгжүүлэх арга хэмжээ авах, Үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийн төлөвлөлт болон санхүүжилтийн бусад эх үүсвэртэй уялдуулж, тухайн жилд хэрэгжих боломж, бодит байдлыг харгалзан зорилт, арга хэмжээ бүрийн хүрэх түвшин, түүний биелэлтийг дүгнэх шалгуур үзүүлэлтийг тодорхой болгох, үргэлжлүүлэн санхүүжүүлэх зорилт, арга хэмжээнд шаардагдах хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг дараа жилийн төсвийн тухай хуульд нэмж тусгаж байх, Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцад тавих дотоодын байнгын хяналтыг сайжруулах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журмыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуультай нийцүүлэн шинэчлэн боловсруулж мөрдөх, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын 2015 оны

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw