71 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà Хавсралт-3 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР БАТАЛСАН ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА А)Төрийн байгуулалтын болон хууль зүйн чиглэлээр ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА Засгийн газраас 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг Улсын Их Хурал 2016 оны 05 дугаар сарын 20ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан. Хууль нь 20 бүлэг 154 зүйлтэй. Энэ хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тогтолцоо, зохион байгуулалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоох талаархи харилцааг зохицуулна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгаар дараахь шинэ зохицуулалт бий болсон. Үүнд: -Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг гүйцэтгэх үүрэг бүхий хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газрыг шинээр байгуулснаар тус алба шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хорих ял эдлүүлэх, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх гэсэн 3 газартай байхаар хуульчлагдсан. -Хорихоос өөр төрлийн ял буюу торгох, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, эрх хасах, хуулийн этгээдийг татан буулгах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагаа, хорихоос өөр төрлийн ялыг хорих ялаар солих зохицуулалтыг шинээр тусгасан болно. -Иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэрийг гэрээний үндсэн дээр хувийн өмчит мэргэжлийн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх, уг хуулийн этгээдэд тавигдах шаардлага, түүний үйл ажиллагаанд хяналт тавих, санхүүжилтийн журмыг тус тус Засгийн газар батлах зохицуулалтыг шинээр тусгасан. -Шинээр батлагдсан Эрүүгийн хуульд нийцүүлэх үүднээс арван найман насанд хүрсэн хүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангийн А, Б зэрэглэлд, хаалттай хорих ангийн В, Г, Д зэрэглэлд, өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг сургалтхүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлэхээр хуульчиллаа. -Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хоригдолд зан үйлээ засах сургалтыг хорих байгууллагын зүгээс зохион байгуулах заалт нэмэгдсэн. -Иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн дүнгийн тодорхой хувиар урамшуулдаг зохицуулалтыг хассан. -Зорчих эрхийг хязгаарлах ялыг гүйцэтгэхэд хувийн өмчит хуулийн этгээдийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг ашиглах боломжийг энэ хуулиар нээсэн. -Шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудаст төлбөр гаргуулах хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийг тодорхой заах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр түдгэлзүүлж, төлбөр авагчийг хохироохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хуульд “төлбөр гаргуулж болох эд хөрөнгө, эсхүл орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар эд хөрөнгө, эсхүл орлогыг албадан гаргах боломжгүй тохиолдол”-д шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлж байхаар заасан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw