Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 108 ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурал 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, баталлаа. 1.Хэлэлцээрийн тухай БНТУ-ын Засгийн газрын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ нь дэлхийн 50 гаруй оронд хөтөлбөр зохицуулалтын газраараа дамжуулан хөгжлийн албан ёсны тусламж үзүүлдэг бөгөөд Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газар нь байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, боловсрол шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагаа зэрэг салбарт нийт 400 гаруй төсөл, хөтөлбөрийг 30 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлээд байна. 2004 онд байгуулсан хэлэлцээрийн хүчинтэй хугацаа дууссантай холбогдуулан шинэчлэн байгуулсан “Хөгжлийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр” нь Турк Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх, хоёр орны хамтын ажиллагааны гүүр болсон ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газрын эрх зүйн орчинг бүрдүүлэх үндсэн баримт бичиг болох юм. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуралдааны 69 дүгээр тэмдэглэл, Улсын Их Хурлын Эдийн засгийн, Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороодын 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны санал, дүгнэлтийг үндэслэн Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Сангийн сайд 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гарын үсэг зурсан. 2.Хүлээгдэж байгаа үр дүн Хэлэлцээрийн зорилго нь Турк Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, хот суурин газрын хөгжлийн төлөвлөлт, ус цэвэрлэх байгууламж, ойжуулалт, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил, дэд бүтэц, эрчим хүч, тээвэр, боловсрол, соёл, шинжлэх ухаан, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэнэ. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх Т.Наранхүү Утас: 262718, 99137552
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw