Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 84 Хорин нэгдүгээр бүлэг: Мөрдөн шалгах ажиллагаа явуулах нийтлэг үндэслэл, болон шүүх, прокурорын зөвшөөрөлтэй явуулах мөрдөн шалгах ажиллагааны зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг сунгах, зөвшөөрөлгүйгээр явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах журмыг хуульчилсан. Мөрдөн шалгах ажиллагаа нь шүүхийн зөвшөөрөлтэй явуулах мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын зөвшөөрөлтэй явуулах мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөгчийн бие даан явуулах мөрдөн шалгах ажиллагаанаас бүрдэнэ. Мөрдөгч хойшлуулшгүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааг прокурор, шүүхийн зөвшөөрөлгүй явуулж болох ба энэ тохиолдолд мөрдөгч нь прокурорт даруй мэдэгдэж, ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг бичгээр прокурорт хүргүүлнэ. Хорин хоёрдугаар бүлэг: Мөрдөгч хүний бие, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан, хэрэг гарсан газарт үзлэг хийх, хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах туршилт хийх журмыг хуульчилсан. Үзлэгийг шүүхийн зөвшөөрлөөр, туршилтыг прокурорын зөвшөөрлөөр нууцаар явуулж болно. Хорин гуравдугаар бүлэг: Шүүхийн зөвшөөрлөөр заасан орон байр, бусад газар, хүний биед нэгжлэг хийх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, эд зүйл, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг хэрэгсэл, эсхүл хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн эд зүйл, баримт бичгийг шүүхийн зөвшөөрлөөр түр хураан авах, эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, хүнээс шүүхийн зөвшөөрлөөр гаргуулан авах ажиллагаа явуулах үндэслэл журмыг хуульчилсан. Хорин дөрөвдүгээр бүлэг: Мэдүүлэг авах, нүүрэлдүүлж мэдүүлэг авах, мэдүүлгийг шалгах, таньж олуулах ажиллагаа явуулах үндэслэл журмыг хуульчилсан. Мөрдөгч мэдүүлгийг тусгайлан бэлдсэн өрөөнд авна. Шаардлагатай бол мэдүүлгийг тухайн хүний байгаа газарт очиж авч болох ба хуульд заасан хойшлуулшгүй, эсхүл тухайн хүн хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шөнийн цагаар мэдүүлэг авахыг хориглосон. Арван найман насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахад түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл төрөл, садангийн хүн, сурган хүмүүжүүлэгчийг оролцуулах бөгөөд түүний эрх ашиг зөрчигдөх бодит үндэслэл байвал эдгээр хүнийг оролцуулахгүй байж болох ба өмгөөлөгчийг оролцуулна. Мөрдөгч нь яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно. Яллагдагчийн нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтийг гэрч, хохирогч, бусад яллагдагч зөвшөөрсөн бол нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно. Мөрдөгч нь хүн, мал, амьтан, цогцос, эд зүйл, тодорхой газар, орон байрыг гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаар таньж олуулж болох ба олон хүний дунд таньж олох хүн байгаа эсэхийг гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчид харуулж таньж олуулж болно. Таньж олуулах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр нууцаар явуулж болохоор заасан. Хорин тавдугаар бүлэг: Мөрдөн шалгах бусад ажиллагаа буюу шүүхийн зөвшөөрлөөр явуулах эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, харилцаа холбооны сүлжээнд хяналт тогтоох, хяналт тогтоох, ажиглалт явуулах, хяналттай хүргэлт, хяналтын худалдан авалт зэрэг мөрдөн шалгах нууц ажиллагаа, түүний журам, прокурорын хяналтыг хуульчилсан. Орон байрны халдашгүй байдлыг хамгаалах зорилгоор орон байранд нэвтэрч хийх мөрдөн шалгах нууц ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд явуулахыг хориглосон. Зохион байгуулалттай бүлгийн үйлдсэн гэмт хэрэг болон хуульд заасан тодорхой төрлийн хэргийг илрүүлэхээс бусад үндэслэлээр цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг хориглосон.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw