Чуулганы танилцуулга

77 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà хамааралтай байдаг эмзэг байдлыг харгалзан хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах тусгайлсан зохицуулалтыг тусгаж, хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах, хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх, хүүхдийг тусгай хамгаалалтаар хангах заалтыг хуульчилсан. Бүх шатны боловсролын байгууллагын багш, эмч, эмнэлгийн ажилтан, нийгмийн ажилтан, хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, ажилтан нь хүүхдийн бэртэл гэмтэл, өвчлөл, сэтгэл санааны байдал, айдас, хичээл таслалт, сургууль завсардалт зэрэг хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, зан үйлд гарч байгаа сөрөг нөлөөллийн шалтгааныг тогтоох, хүчирхийллээс үүдэлтэй эсэхийг шалгах үүргийг тусгайлан оруулсан. Тавдугаар бүлэгт аюулын зэргийн үнэлгээ, нөхцөл байдлын үнэлгээ, хохирогчид үзүүлэх үйлчилгээний төрөл, зан үйлд нөлөөлөх сургалттай холбогдсон зохицуулалтыг хуульчилсан. Цагдаагийн алба хаагч хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирсан, учирч болох эрсдэлд аюулын зэргийн үнэлгээ хийнэ. Нийгмийн ажилтан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг илрүүлэх, эсхүл хүчирхийлэлтэй харилцааны байдал, хохирогчид учирсан, учирч болзошгүй сөрөг үр дагавар, хохирогчид үзүүлэх үйлчилгээг тодорхойлох зорилгоор нөхцөл байдлын үнэлгээг хийнэ. Хохирогчид үзүүлэх үйлчилгээний төрлийн аюулгүй байдлын хамгаалалт, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, сэтгэл зүйн үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ, хууль зүйн туслалцаа, холбон зуучлах үйлчилгээ зэргэг зохицуулалтыг хуулинд тусгасан. Хохирогчид цогц үйлчилгээг харьяалал харгалзахгүй, 24 цагийн турш нэг цэгээс үзүүлэх чиг үүрэг бүхий Нэг цэгийн үйлчилгээний төв ажиллах ба орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга санхүүжилтийг хариуцна. Хохирогчид үзүүлэх үйлчилгээ салангид, хэн, ямар журмаар үйлчилгээ үзүүлэх нь зохицуулалтгүй байсныг өөрчилж, хохирогчид цогц үйлчилгээ үзүүлэх механизм бүрдсэн. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнд зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамруулах албадлагын арга хэмжээг хүлээлгэж болно. Шүүхээс оногдуулсан албадлагын арга хэмжээний биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцна. Зургадугаар бүлэгт хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага болон хууль хүчин төгөлдөр болох хугацааг зааж өгсөн. Улсын Их Хурал гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах талаархи Засгийн газрын тайланг, Засгийн газар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн тайланг жил бүр, уг зөвлөл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар хуулиар үүрэг хүлээсэн төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн тайланг, салбар зөвлөл нь сум, хороо багийн хамтарсан багийн ажлын мэдээг хагас, бүтэн жил тутам хэлэлцэж, чиглэл, даалгавар өгөх зэргээр энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн албан тушаалтанд хуульд өөрөөр заагаагүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага, хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн. Улсын Их Хурал Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Бага, дунд боловсорлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг тус тус баталсан. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн референт Г.Баяртуяа Утас: 263526, 88606088

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw