Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 8 НЭГ. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ Монгол Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулган ажлын 34 өдөр үргэлжилж энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаан 19 удаа, Байнгын болон дэд хорооны хуралдаан давхардсан тоогоор 40 удаа хуралдаж, Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай 2016 оны 27 дугаар тогтоол, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан хуваарьт тусгасан асуудлыг хэлэлцэж, бие даасан хууль 12, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 99, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 5, гэрээ, конвенц соёрхон батлах тухай хууль 4, Улсын Их Хурлын 20 тогтоолыг баталсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл, журам болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч, бусад оролцогч, өмгөөлөгч, мөрдөгч, прокурор, шүүхийн чиг үүрэг, эрх хэмжээг нарийвчлан зохицуулсан. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүний халдашгүй байх эрхийг хангах, хэргийн бодит үнэнийг тогтоох, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэх үндэслэл, нөхцөл, журмыг тогтоож, боловсронгуй болгоход чиглэсэн зохицуулалтыг хуулийн шинэчилсэн найруулгад тусгалаа. Хууль сахиулах ажиллагааны тухай хуулиар нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, зөрчил шалган шийдвэрлэх зорилгоор явуулах хууль сахиулах ажиллагааны үндэслэл, журмыг тогтоох, дээрх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах асуудлыг зохицуулсан болно. Тухайлбал, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор хүн хуулийн этгээдэд шаардлага тавих, баримт бичгийг шалгах, тээврийн хэрэгслийг зогсоож шалгах, согтуурсан, мансуурсан байдлыг шалгах, орон байр, бусад газарт нэвтрэн орох, гамшиг, хорио цээрийн дэглэм тогтоосон үед нийтийн хэв журам сахиулах, жагсаал, цуглааныг албадан тараах зэрэг хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллага, албан тушаалтны нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр явуулах ажиллагааны үндэслэл, хууль сахиулах ажиллагаанд нэг бүрийн тусгай хэрэгсэл, олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх үндэслэл, журам, тэдгээрийг хэрэглэх субьектийг нарийвчлан тусгасан. Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулиар энгийн хатуу хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулах, ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, булшлах болон цацраг идэвхтэйгээс бусад хий, шингэн, хатуу төлөвтэй аюултай хог хаягдлыг савлах, түр хадгалах, тээвэрлэх, хадгалах, цуглуулах, дахин боловсруулах, устгах, экспортлох болон аюултай хог хаягдлыг импортлох, хил дамжуулан тээвэрлэхийг хориглохтой холбогдсон харилцааг зохицуулсан. Цаашид хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагаанд технологийн шинэчлэл хийх, аюултай хог хаягдлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргаар устгах, барилгын хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, дахин ашиглах, сэргээн ашиглах үйлдвэрлэлийг дэмжих, урамшуулах замаар хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж байгалийн нөөц, баялгийг хэмнэх, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, иргэдийн хог хаягдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хуулийг шинэчлэн найруулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль/шинэчилсэн найруулга/-иар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тогтолцоо, зохион байгуулалт, чиг үүргийг оновчтой болгон,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw