Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 72 -Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагч цэргийн цол, дүрэмт хувцас хэрэглэдэг байсныг албаны цол, дүрэмт хувцас хэрэглэхээр өөрчилсөн. -Төлбөр төлөгчөөс шийдвэр гүйцэтгэх газрын дансанд орж ирсэн мөнгийг шийдвэр гүйцэтгэгч 14 хоногийн дотор төлбөр авагчид шилжүүлдэг байсныг түргэвчлүүлж даруй шилжүүлдэг байхаар өөрчилсөн. -Хүүхдийн тэтгэлэг албадан гаргуулах зохицуулалтыг Гэр бүлийн тухай хуулиар зохицуулдаг байсныг өөрчилж, энэ хуульд албадан гаргуулах зохицуулалтыг шинээр нэмсэн. -Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох асуудлаар хорих анги сар бүр прокурорыг оролцуулсан хурлаараа хэлэлцүүлж, нэгдсэн шийдвэрт хүрсэн тохиолдолд прокурор холбогдох саналаа хурлын шийдвэрийн хамт шүүхэд хүргүүлж, шүүх хэлэлцэн шийдвэрлэхээр зохицуулсан. -Хорих ангийн хамгаалалтын бүсэд хувийн өмчийн хуулийн этгээд ажиллуулж болох зохицуулалтыг бий болгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагалдан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиуд батлагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль батлагдсанаар ял, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллагын тогтолцоо, чиг үүрэг оновчтой болох, ял, албадлагын арга хэмжээг ялгамжтай, үр нөлөөтэй эдлүүлэх нөхцөл бүрдэх, төрийн зарим чиг үүргийг хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх, алба хаагчийн баталгаа сайжрах, хорих ангийг нээлттэй, хаалттай хэлбэрт шилжүүлснээр хорих ялыг хувь хүний онцлогт тохируулан ялгамжтай эдлүүлэх, хоригдол хооронд үүсэх сөрөг хандлага багасах, зорчих эрхийг хязгаарлах шинэ төрлийн ялыг нэвтрүүлснээр хорих ял эдлэгсдийн тоо буурах, хорих ял эдлүүлэх ажиллагааны зардал багасах зэрэг ач холбогдолтой. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх Б.Хонгорзул Утас: 267155, 99089087
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw