47 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà хуралдааны дууны бичлэгүүдийг компьютерийн дотоод сүлжээний сервер компьютерт байрлуулан хуралдааны тэмдэглэл хөтлөгчид болон эрх бүхий бусад хэрэглэгчид ашиглах боломжийг бүрдүүлсэн. Одоогоор 2011 оноос хойшхи нийт 4139 ширхэг дууны бичлэг мэдээллийн санд хадгалагдаж байна. Нэгдсэн хуралдааны танхимын 3 хэлний, 50 хэрэглэгчийн орчуулгын системийг хаврын ээлжит чуулган нээлтийн үеэр ашиглаж, системийн хэвийн үйл ажиллагааг хангасан. Программ хангамжийн үйлчилгээ Хууль тогтоох үйл ажиллагааг иргэд, сонгогчдод ил, тод нээлттэй болгох зорилгоор iOS, Android системийн хөдөлгөөнт төхөөрөмж, ухаалаг утсанд зориулсан ParliamentMN, ТМ эмхэтгэл, LawsMN аппликейшн программуудын шинэчлэлтийг 1 удаа хийж сайжруулан хууль тогтоох үйл ажиллагааны мэдээ мэдээлэл, хууль эрх зүйн актыг үнэ төлбөргүйгээр цахим хэлбэрээр шуурхай түгээж байна. Мөн Улсын Их Хурлын даргын ивээл доор зохион байгуулагддаг багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурлын “Эврика“ аппликейшн, сургалтын ном, гарын авлагыг үнэ төлбөргүй түгээх “ШУТИС контент“ аппликейшн, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь“ төслийн хүрээнд бүтээгдсэн портал цахим хуудасны “KhuralMN“ аппликейшнуудын хэвийн үйл ажиллагааг ханган ажилласан. Хөдөлгөөнт оффисийн MyParliament системийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж хууль тогтоогчдыг хэрэгцээт мэдээ мэдээллээр шуурхай хангаж байна. Уг системд дараах мэдээ мэдээллүүд шинээр нэмэгдэн орсон. Үүнд: хэлэлцэх асуудал - 133 төслийн хавсралт файл - 579 үйл явдал - 852 бусад - 221 Улсын Их Хурлын Тамгын газраас хөдөлгөөнт төхөөрөмжүүдэд зориулан гаргасан нийт 7 аппликейшн программыг олон иргэд –сонгогчид татан авч ашиглаж байна. / MyParl -294(iOS), LawsMN -294(iOS), 791(Android), TM эмхэтгэл -135(iOS), 302(Android), ParliamentMN -1260(iOS), 1420(Android), Eureka -60(iOS), 132(Android), ШУТИС контент -80(iOS), 110(Android) гэх мэт/. Хэрэглэгчдийн компьютер, зөөврийн компьютерийн хэрэглээний хангамж /үйлдлийн систем, стандарт хэрэглээний программ/-ийн засвар үйлчилгээг давхардсан тоогоор 248 гаруй удаа гүйцэтгэж, хэрэглээний программын талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн ажилласан. Компьютерийн сүлжээ, түүнд суурилсан багц үйлчилгээ Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn цахим хуудасны мэдээллийн санд нийт 320 мэдээ мэдээлэл шинээр нэмэгдэн орсон бол Улсын Их Хурлын гишүүдийн цахим хуудсуудад нийт 70 гаруй мэдээ, мэдээлэл шинээр орсон байна. Өргөн мэдүүлсэн бүх хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг цахим хуудсанд цаг тухайд нь байршуулж иргэд сонгогчдод шуурхай түгээдэг бөгөөд хаврын ээлжит чуулганы хугацаанд нийт 76 хууль, бусад шийдвэрийн төсөл цахим хуудсанд байршин нийтийн хүртээл болсон. Хэрэглэгчдийн 570 гаруй төхөөрөмж LAN сүлжээгээр, 300 орчим төхөөрөмж WiFi сүлжээгээр интернетд холбогдож байгаа бөгөөд 113 хэрэглэгчдэд сар бүр 1 гегабайтын дата эрх бүхий хөдөлгөөнт интернетийн үйлчилгээг үзүүлэн ажилласан. Хуралдааны цахим системийн серверийн, техникийн удирдлагын болон парламентын сэтгүүлчдийн өрөө, Мэдээлэл, үйлчилгээ, удирдлагын төвд нийт 20 хяналтын камераар байнгын бичлэг хийн хадгалж техникийн хяналтыг хэрэгжүүлж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw