Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 102 ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ ХУУЛЬ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Ногоон хөгжлийн бодлого”-ын баримт бичгүүдэд үр ашигтай, хэмнэлттэй технологийг дэмжих, хүн амд амьдрах орчны эрүүл ахуйн мэдлэг, зөв дадлыг олгох замаар хог хаягдлыг бууруулах зохистой менежментийг төлөвшүүлж, хог хаягдлыг боловсруулж дахин ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, байгальд булж зайлуулах хаягдлын хэмжээг 40 хувь бууруулах зорилтыг тусгасан байдаг. Сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл өсч, үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ салбарууд байгуулагдаж байгаа болон иргэдийн хэрэглээ ихсэж байгаатай холбоотойгоор үүсч буй хог хаягдлын тоо хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хог хаягдлын 6 төвлөрсөн цэгт жилд дунджаар 1,1 сая тонн хог хаягдал дарж булшилдаг бол зориулалтын бус газарт ойролцоогоор 17 мянган тонн хог хаягдал хаягдаж, байгаль орчныг бохирдуулан, түүнийг цэвэрлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө, хүчийг зарцуулж байна. Мөн нийслэлийн гэр хороололд хүйтний улиралд ойролцоогоор 81000 тонн буюу нэг өрх 450 кг хог хаягдлыг гэрийн зууханд шатааж, агаарыг бохирдуулж байна. Орон нутагт нийт 357 зөвшөөрөгдсөн хогийн цэг байгаагийн зөвхөн 68 нь хог хаягдлыг дарж булшилдаг бөгөөд бусад нь ил задгай хаяж байна. Эдгээр цэгт жилд 1,8 сая тонн хог хаягдал цугларч, ихэнх газарт хог хаягдлын хэмжээг багасгах зорилгоор хавар, намар бөөгнүүлэн шатааж, агаарын орчныг бохирдуулж байна. Үүнээс гадна зөвшөөрлийн бус 272 хогийн цэгт 73000 тонн хог жил бүр хаягдаж, 2000 га талбайг бохирдуулж байгааг судалгаагаар тогтоожээ. Мөн зарим төрлийн хог хаягдал тухайлбал цахим болон цахилгаан хэрэгслийн, барилгын, хөдөө аж ахуйн болон хүнсний гаралтай хог хаягдлыг хэрхэн ямар арга замаар устгах, боловсруулах нь тодорхойгүй, энэ тал дээр хийгдсэн тооцоо, судалгаа, бүртгэл, мэдээлэл хангалтгүй байна. Цаашид хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагаанд технологийн шинэчлэл хийх, аюултай хог хаягдлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргаар устгах, барилгын хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, дахин ашиглах, сэргээн ашиглах үйлдвэрлэлийг дэмжих, урамшуулах замаар хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж байгалийн нөөц, баялгийг хэмнэх, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, иргэдийн хог хаягдлын талаархи мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2012 онд батлагдсан Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага гарсан. Хог хаягдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/ нь Нийтлэг үндэслэл, Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын бүрэн эрх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийтлэг эрх, үүрэг, Хог хаягдлын мэдээллийн сан, мэргэжлийн зөвлөл, хяналт, Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах, Аюултай хог хаягдлыг савлах, түр хадгалах, тээвэрлэх, хадгалах, цуглуулах,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw