Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 44 хорооны дарга Д.Батцогт, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Л.Энх-Амгалан нар мэдээлэл хийв. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарын хэвлэлийн бага хурал болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа, Ц.Оюунгэрэл, Г.Уянга, нарын хийсэн хэвлэлийн бага хурлуудын мэдээллийг видео болон текст хэлбэрээр бэлтгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэв. Мөн Өргөдлийн байнгын хорооноос хийсэн усны асуудлаар, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газарт өгсөн чиглэлийн хэрэгжилтийн талаарх асуудлаар холбогдох албан тушаалтнууд, иргэдтэй хийх уулзалтхэлэлцүүлгийг талаар мэдээлэл түгээлээ. Олон улсын парламентын холбоонд бүртгэлтэй www.parliament.mn цахим хуудсанд хандаж мэдээлэл авсан иргэдийн тоо 19.3 саяд хүрсэн байна. “ParliamentMN” нэр бүхий олон нийтийн Twitter, Facebook сүлжээгээр Улсын Их Хурлын цаг үеийн мэдээ, мэдээллийг хүргэж ирлээ. Өнөөдрийн байдлаар Facebook сүлжээгээр мэдээлэл авах хэрэглэгчийн тоо 14361-т хүрсэн бол Twitter сүлжээгээр өдөр, цаг тутам мэдээлэл авагчдын тоо 21104 болж нэмэгдэв. “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 9 дугаарыг бэлтгэв. Эмхэтгэлийг төр захиргаа, шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллага, их, дээд сургууль, нийтийн номын сангууд зэрэг нийт 5436 байгууллагад үнэ төлбөргүй хүргэж байна. Түүнчлэн шуудангийн 4 компанитай байгуулсан гэрээний дагуу 1187 захиалагчид эмхэтгэлийг захиалан авч байна. Улсын Их Хурлаар батлагдсан хуулиудын талаарх инфографик мэдээлэл болон шторкыг бэлтгэж, олон нийтэд хүргэж байна. 2016 оны хаврын чуулганы хугацаанд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай, Хүнсний тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын индексжүүлсэн даатгалын тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулиудаар нийт 23 инфографик мэдээлэл, 7 видео шторкыг бэлтгэлээ. Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw