Чуулганы танилцуулга

97 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà В)Нийгэм, боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын чуулганы 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудыг хэлэлцэн баталлаа. Өнөөдөр үйлчилж байгаа хууль, эрх зүйн хүрээнд төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагын бие даасан байдал хязгаарлагдмал, хэт төвлөрсөн загвартайгаас гадна ялангуяа удирдлагын түвшинд санхүүгийн болон хүний нөөцийн менежмент хийх боломжгүйгээс байгууллагаа хөгжүүлэх, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад сөрөг нөлөө үзүүлж ирлээ. Иймээс өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагын хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг дэмжих, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зохистой харьцааг хангах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох үүднээс Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг батлан гаргалаа. Энэ хууль нь 7 бүлэг, 24 зүйлтэй бөгөөд эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл, зохион байгуулалт, тусламж, үйлчилгээний санхүүжилт, эмнэлгийн стратегийн болон гүйцэтгэх удирдлага, эмчийн эрх, үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулсан шинэ хууль юм. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд дараахь зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан болно: 1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрлийг тодорхой болгосон: -өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ; -эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ; -эх барихын тусламж, үйлчилгээ; -эмнэлгийн яаралтай тусламж; -түргэн тусламжийн үйлчилгээ; -сувилахуйн дагнасан тусламж, үйлчилгээ; -сэргээн засахын тусламж, үйлчилгээ гэсэн төрлийг тодорхойлж эдгээр тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын төрлийг тодорхой заасан. 2.Төрийн болон орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийг төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон захирал удирдах бөгөөд засаглалын хувьд хагас бие даасан байдалд шилжинэ. Төлөөлөн удирдах зөвлөл нь өмчлөгчийг төлөөлөх 3 гишүүн, тухайн эмнэлгийн хамт олныг төлөөлөх 3 гишүүн, олон нийтийг төлөөлөх 3 гишүүнтэй байх бөгөөд өмчлөгчийг төлөөлөх гишүүнийг эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас, тухайн эмнэлгийн хамт олныг төлөөлөх гишүүнийг эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн болон эмнэлгийн мэргэжилтнээс бусад ажилтны төлөөлөллөөс, олон нийтийг төлөөлөх гишүүнийг даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллага, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw