45 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 4.2.УЛСЫН ИХ ХУРАЛД ИРГЭД, СОНГОГЧДООС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ 2016 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороодод давхардсан тоогоор 5689 иргэнээс 3753 хуудас бүхий 707 өргөдөл ирүүлсэн байна. Үүнээс 29 буюу 4,1 хувь нь иргэдийн санал, 102 буюу 14,4 хувь нь гомдол, 4 буюу 0,5 хувь нь мэдэгдэл, шаардлага, 500 буюу 70,7 хувь нь ахуйн шинжтэй хувийн асуудлаар өргөдөл ирүүлсэн байна. Энэ хугацаанд Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороо хамтран 388 буюу өргөдөл, гомдлын 54,9 хувийг бүрэн шийдвэрлэж, 208 буюу 29,4 хувийг харьяаллын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилж, 111 буюу 15,7 хувийг судалж, шийдвэрлэх шатандаа байгаагаас хугацаа хэтэрсэн өргөдөл байхгүй байна. Иргэдээс ирүүлсэн хувийн шинжтэй өргөдлийг агуулгаар нь ангилбал: № Өргөдлийн агуулга Ирсэн өргөдлийн тоо Нийт өргөдөлд эзлэх хувийн жин 1 2016 оны Хаврын чуулганы хугацаанд иргэдээс ирүүлсэн нийт өргөдөл 707 100 1.1 Ахуйн шинжтэй хувийн асуудлаар ирүүлсэн өргөдөл 500 70,7 1.1.1 Эрх зүйн туслалцаа 95 13,5 1.1.2 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн асуудал 7 1 1.1.3 Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид 4 0.3 1.1.4 Орон сууцны бодлого 32 4.5 1.1.5 Газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудал 43 6.1 1.1.6 Сургалтын тэтгэлэг 8 1.1 1.1.7 Хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт 6 0.8 1.1.8 Хөдөлмөрийн биржийн асуудал 29 4.1 1.1.9 Нийгмийн халамжийн бодлого 4 0.6 1.1.10 Нийгмийн даатгалын бодлого 22 3.1 1.1.11 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудал 3 0.4 1.1.12 Орон байр, гэр хүссэн 46 6.5 1.1.13 Эмчилгээний зардалд тусламж хүссэн 99 14 1.1.14 Мөнгөн тусламж хүссэн 12 1.7 1.1.15 Бусад 46 6.5 Иргэдээс энэ хугацаанд 707 өргөдөл ирүүлснээс 561 буюу 79,3 хувь нь нийслэлийн, 146 буюу 20,7 хувь нь хөдөө, орон нутгийн иргэдээс тус тус ирүүлсэн байна. Иргэдийг хүлээн авах байраар нийт 3320 иргэнийг биечлэн хүлээн авч уулзаж, санал, хүсэлтийг авснаас Улсын Их Хурлын бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хэлэлцэж буй хууль тогтоомжийн төслүүдтэй холбогдсон болон нийтэд тулгарч буй асуудлын талаар 31 хүн саналаа илэрхийлж, 5689 хүний тавьсан хувийн хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслах нартай холбогдож, танилцуулан, зөвлөгөө өгөх, өргөдөл, гомдлын хариуг нь лавлах, шаардлагатай албан тушаалтантай нь холбогдож хариуг өгүүлэх зэргээр шийдвэрлэсэн болно.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw